Дэлхийн эмч нарын өдрөөр

2021/03/30 256 0
Дэлхийн эмч нарын баяр дэлхий тэр чигтээ нэгэн аюулт өвчний эсрэг тэмцэж буй үед тохиож байна.
Дэлхийн эмч нарын 31 дэх өдрийг тохиолдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Аймгийн Засаг дарга Г.Батзам, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг нар аймгийн эмч нарын төлөөлөлтэй цахимаар уулзлаа.
Тус уулзалтаар эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлууд болон цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор дараах эмч нарыг “Говьсүмбэрийн төлөө медаль”-иар шагналаа.
- Дамбаринчингийн Төгсмөнх – Шүдний эмч
- Санжаагийн Чулуунцэцэг - Хүүхэд өсвөр үеийн эмч
- Сүхбаатарын Болорцэцэг - Чанарын албаны дарга, халдвартын эмч
- Сайнбаярын Уранбилэг - Хүүхдийн эмч
- Даваагийн Наранбаатар – Мэс заслын эмч
- Даваагийн Тунгалаг - Дүрс оношлогооны эмч




скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл