1.8 сая төгрөгийн тусламжийг гардуулан өглөө.

2020/12/22 60 0
ӨМӨЗО-ны Ордос хотын "ХАМТ ТУУЛЪЯ" вичат группын гишүүд цар тахалтай хүнд хэцүү байгаа энэ цагт элэг нэгт Монголчууддаа тус дэм болох зорилгоор хандивыг илгээсэн билээ.
Тус хандивыг аймгийн төвийн авто замын арчилгаа, үйлчилгээ, айл өрх, албан байгууллагын хог цэвэрлэгээг хариуцдаг Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГазрын үйлчилгээний 22 ажилтан, мөн Сүмбэр сумын 3-р багийн 1000 гаруй айл өрх, 60 гаруй аж ахуйн нэгжийг халаалт, дулаан, цэвэр усаар хангадаг Ус Ду ОНӨААТҮГазрын үйлчилгээний 30 ажилтан, Бадрах 70 СӨХолбооны 7 ажилтан нийт 59 ажилтанд 1.8 сая төгрөгийн тусламжийг гардуулан өглөө.
Дээрх байгууллагуудын үйлчилгээний ажилчдын хувьд өвлийн хүйтэн, зуны халуун, байгалийн гамшиг, цар тахлыг үл харгалзан ажилладаг онцлогтой учраас ӨМӨЗО-ны Ордос хотын Хөгжилт админтай "ХАМТ ТУУЛЪЯ" вичат группын гишүүдийн хандивыг олгосон болно.
Энэхүү хандивын үйл ажиллагааг зохион байгуулсан “Эх дэлхийгээ аваръя жиргээ холбоо" ТББ-ын тэргүүн Дамдинсүрэнгийн Наранцогт, чин сэтгэлийн хандиваа илгээсэн Ордос хотын “Чингисийн онгон"-ы их дархад Хөгжилт болон түүний анд найз, ахан дүүст аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Д.Уранцэгэл
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл