Говьсүмбэр аймагт 75 сая төгрөгийн санхүүжилт нэмж олгогдохоор боллоо.

2020/12/03 160 0


Цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай пургон автомашиныг Шивээговь сумынхаа эрүүл мэндийн төвд гардууллаа.
Засгийн газрын нөөц сангаас халдвар тархсан нийслэл, 6 аймагт дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэгдэж, Говьсүмбэр аймагт 75 сая төгрөгийн санхүүжилт нэмж олгогдохоор боллоо.
Эв нэгдэж, мэргэжлийн, шуурхай зохион байгуулалтад орж, цаг наргүй ажиллан халдварын цар хүрээг хумьж чадсан аймгийнхаа Онцгой комисс, эрүүл мэнд, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн, туслалцаа үзүүлж хамтран ажилласан нийт байгууллага, хамт олон, ард иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар 4 иргэн маань эмчлэгдэж буй бөгөөд ойрын хавьтлын 162 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Нийт 7857 иргэнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд өрх бүрээс 1 хүнийг сайн дурын шинжилгээнд хамруулах болжээ.
Иймд иргэд маань заавар зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэм, зааврыг мөрдөх, мөн шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг хүсье.
Халдвараас сэргийлж, хамтын хүчээр эрүүл мэндээ сахин хамгаалцгаая.
Гомпилдоогийн Мөнхцэцэг
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл