ТЭРГҮҮЛЭГЧИД АНХДУГААР ХУРАЛДААНАА ХИЙВ

2020/11/11 92 0
2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/1221 дугаартай албан бичгээр Бавуудоржийн Анхбаярыг аймгийн Засаг даргын Орлогчоор томилох тухай ирүүлсэн саналыг Тэргүүлэгчид танилцаад 100 хувийн саналаар дэмжиж, аймгийн Засаг даргад албан бичгээр хариу хүргүүлэхээр шийдвэрлэв.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Төрийн одон медальд тодорхойлох тухай, Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай, Орон нутгийн өмчийн газрын хөрөнгө худалдаж авах зөвшөөрөл олгох, балансаас балансад шилжүүлэх, хуралдааны тов тогтох зэрэг 8 асуудлыг хэлэлцэж, 7 тогтоол гаргалаа.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хоёрдугаархуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 03-ны 10 цагт хуралдуулахаар тогтлоо.
Аймгийн Nргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаанаас сум, багийн жигд төлөөллийг ханган тэргүүлэгчдийг 7 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд Ш.Билэггүмбэрэл, Б.Анхбаяр, Б.Ганзориг, Ч.Энхжаргал, Б.Наранбаатар, Б.Төгсбаяр, А.Золбаяр нар ажиллах юм.
ИТХ-ын ажлын алба
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл