"БОРЖИГИДАЙ СЭЦЭН-2020" яруу найргийн наадам боллоо.

2020/11/10 40 0


"БОРЖИГИДАЙ СЭЦЭН-2020"

     Гурван жилд нэг удаа зохиогддог Говьсүмбэр аймгийн уламжлалт, П.Бөхбатын нэрэмжит "Боржигидай сэцэн-2020" яруу найргийн наадам амжилттай бол өндөрлөлөө. Тус наадмын нэгийн даваанд шалгарсан найрагчдаас гадна Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгаас урилгын эрхийн бичгээр оролцсон найрагчид, "Боржигидай сэцэн" салбарын найрагчид нийт 44 яруу найрагч шүлгээ уралдуулав. Наадмын эхний давааны анхны шүлгийг "Боржигидай сэцэн-2017" оны наадмын Тэргүүн шагналт, "АлтанӨд"-ийн эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү уншлаа. Мөн Өвөр монгол болон Буриадын яруу найрагчдын шүлгийг Говьсүмбэр аймгийн ЕБ-ын сурагчид уншлаа. Анх удаа орж байгаагаас эхлээд хашир туршлагатай яруу найрагчид алтан тайзанд шүлгээ уншин ард олны сонорыг мялаав


Говьсүмбэр аймгийн уламжлалт, П.Бөхбатын нэрэмжит "Боржигидай сэцэн-2020" монгол туургатан яруу найрагчдын наадамд Монголын Зохиолчдын Эвлэлийг төлөөлж нарийн бичиг В.Сэлэнгэ хүрэлцэн ирж талархал илэрхийлэн, номын бэлэг гардууллаа. Мөн П.Бөхбат найрагчтай нэгэн цаг үед УБИС-д хамт сурч, уран зохиолын замд хамтдаа явсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Ж.Батцэцэг найзыгаа хүндэтгэн ирж дурсамж хүүрнэн шүлэг уншсан юм.

"БОРЖИГИДАЙ СЭЦЭН-2020" наадмын ИХ ШӨВӨГТ шалгарсан найрагчдыг Говьсүмбэр аймгийн "ХОСЭГШИГЛЭН" цэнгээнт бүжгийн холбоо, Б.Баярсайхан захиралтай "БНЗ" студи, Ц.Дашдулам захиралтай "БОРЖИГИН ГОЛОМТ" цогцолбор, З.Билэгбаяр захиралтай "БОРЖИГИН ГОЁЛ" ХХК, Төрийн соёрхолт Р.Чойномын "ӨД" сан, "Боржигидай сэцэннаадмын Тэргүүн шагналт найрагч агсанГовьсүмбэр аймгийн алдарт найрагч Лу.Пунцагсүрэнгийн гэр бүл, Монгол Оросын найрамдлын "МОНАД" НҮТББ нар байлж яруу найрагчдыг мялаалаа. Ямартаа ч П.Бөхбат найрагчийн хэлсэн "Авъяастай хүнийг хайрлаж яваарайгэсэн үгийн утга учрыг ухааруулсан тал нутгийнхаа төлөө тавиун сэтгэлтэй

хамтран ажилладаг өгөөмөр та бүхний үйлс дэлгэрч явах болтугай.

"Боржигидай сэцэн" салбараас утга зохиолыг дэмжигч "П.БӨХБАТ" санд хүндэтгэл үзүүлж "ЭРХЭМИЙН ДЭЭД" өргөмжлөл, монгол бичгийн үсэгтэй бичгийн машиныг өв санд нь гардууллаа."П.БӨХБАТсан зөвхөн Говьсүмбэр аймагт бус Дорноговь, Дархан-Уул, Улаанбаатар, Хэнтий гээд олон аймгуудад монголын уран зохиолыг сурталчлах ажлуудыг хийдэг билээ.Говьсүмбэр аймгийн уламжлалт,П.Бөхбатын нэрэмжит "Боржигидай сэцэн-2020"  монгол туургатан 

яруу найрагчдын наадмын ИХШӨВӨГ-тА.Лхагва /Дундговь/, Б.Энхжаргал /Хэнтий/, Д.Баяр /Буриад/, Т.Энххад /Өвөрмонгол/, М.Амархүү /Архангай/, Б.Лхагвадорж /Дорноговь/, Э.Гантулга /Дундговь/, З.Билэгбаяр /Говьсүмбэр/, Б.Аасүрэн /Говьсүмбэр/, Э.Эрдэнэдалай /Дорноговь/, Уугантуяа /Дундговь/, Н.Мөнхсайхан /Дорнод/ нар шалгаран шүлгээ уншсан юм.

"БОРЖИГИДАЙ СЭЦЭН-2020" наадмын цэцдээр /шүүгч/ МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга байсан, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, "АлтанӨд"-ийн шагналт яруу найрагч, судлаач, хүүрнэл зохиолчЦ.Буянзаяа, "Хурмаст тэнгэр" төвийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ш.Энхбаяр, "Боржигидай сэцэн" салбарын үүсгэн байгуулагчийн нэг, С.Буяннэмэхийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Р.Батжаргал нар ажиллав.

Тэргүүн байр ,"Цагаан шонхор" алтан цом, өргөмжлөлхоёр сая төгрөгний шагналаар Хэнтий аймгийн Биндэр сумын харъяат МЗЭ-ийн шагналт, "Алтаргана" наадмын тэргүүн шагналт, "Болорцом" наадмын дэд байрны шагналт, "Боржигидай сэцэн" наадмын гутгаар байрны шагналт яруу найрагч Балдансодномын ЭНХЖАРГАЛ түрүүлж байлууллаа.



Дэд байранд "Д.Нацагдоржийн шагналт" яруу найрагч А.ЛХАГВА, Гутгаар байранд МЗЭ-ийн гишүүн, "Боржигидайсэцэн" салбарын гишүүн Б.ААСҮРЭН, Тусгай шагналт байранд "Г.Сэр-Одыншагналт" яруу найрагч Э.ГАНТУЛГА, ОХУ-ын Буриад улсын Ардын уран зохиолч Д.БАЯР, БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны яру унайрагчТ.ЭНХХАД нар орлоо.


Б.Энхтөр

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл