Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн нэрэмжит шатарын тэмцээн боллоо.

2020/11/03 77 0

Го

      Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан зохион байгуулагдаж буй Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын 2020 оны аварга шалгаруулах Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн нэрэмжит "ШАТАР"-ын тэмцээн эхэллээ. Тэмцээнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбат үг хэлж тамирчдад амжилт хүсэв. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, ЦЕГ-ын Хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох, цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Баярхүү, аймгийн Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй хорих 425-р анги , Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний албаны дарга, удирдлагууд хүрэлцэн ирж тамирчдад хүндэтгэл үзүүллээ.

      Энэхүү тэмцээнд 31 багийн 57 тамирчин оролцсон бөгөөд МонголУлсын гавьяат тамирчин 2, шатарын спортын дэд мастер 2 оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй болгосон байна. Багийн дүнгээр Завхан аймгийн ЦГ 4 оноогоор тэргүүн байр, Өвөрхангай аймгийн ЦГ 8 оноогоор дэд байр, Баянхонгор аймгийн ЦГ 10 оноогоор гуравдугаар байрыг эзэлжээ. Эмэгтэй тамирчдаас тэргүүн байрыг Завхан аймгийн ЦГ-ын ахмад П.Даваахүү тэргүүн байр, Баянхонгор аймгийн ЦГ-ын а/д М.Саранцэцэг дэд байр, Эргүүл хамгаалалтын газрын д/х Х.Батхишиг нар эхний барыг эзэлж алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Эрэгтэй тамирчдаас Баянгол дүүргийн ЦГ-ын ахмад Г.Идэрбаатар тэргүүн байр эзэлж Эрүүгийн цагдаагийн албаны

д/ч Б.Бадрах дэд байр, Завхан аймгийн ЦГ-ын дэд хурандаа Д.Гантөмөр нар эхний байруудыг тус тус эзэлсэн байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл