Жүдо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

2020/10/27 119 0



Говьсүмбэр аймгийн БТСГ-ын анхны дарга, Жүдо бөхийн анхны дасгалжуулагч С.Балжиннямын нэрэмжит Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2020оны 10сарын 11-ны амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд Дорноговь аймгийн БТСГазар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Боржигон” дэвжээ, Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газар, Шивээговь сумын Шивээ-Овоо ХК-ийн “Хаялага” спорт клуб, Говьсүмбэраймгийн 2-р сургуулийн баг тамирчид өсвөрийн 2 насны ангиллаар 22 жинд 100 гаруй тамирчид оролцлоо. Нэгдсэн дүнгээр 1-р байранд М.Сугар дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг тамирчид, 2-р байранд н.Идэрбат дасгалжуулагчтай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Боржигон” дэвжээний баг тамирчид, 3-р байранд М.Батдэлгэр дасгалжуулагч Говьсүмбэр аймгийн БТСГ-ын баг тамирчид орсон.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад Говьсүмбэр аймгийн анхны жүдо бөхийн эмэгтэй тамирчид санхүү болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлжээ.

М.Батдэлгэр

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл