Боржигин тойром-2020

2020/09/16 26 0
9 сарын 12,13нд Говьсүмбэр аймгийн Чойрын богд уулын өвөрт Боржигины тойром харваа зохион байгуулагдалаа. Уг харваанд 55 багийн 400 гаруй харваач оролцсоноос Тэргүүн байранд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат МУГМэргэн Т.Өсөхбаяр ахлагчтай баг, Дэд байранд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат МУГМэргэн Б.Баттулга ахлагчтай Даншиг Транс баг, Гутгаар байранд Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат Д.Улаанхүү ахлагчтай багууд шалгарлаа.
Ийнхүү намрын дэлгэр сайхан цагт Боржигины өлгий нутагт үндэсний өв соёлоо дээлэн хүндэлсэн эрдэмтэн мэргэд, ахмад болон залуу харваачид боржигин өв соёл, шагайн уухайн талаар санаа оноогоо хэлэлцсэн, монголын алдарт мэргэн харваачид Чойрын богдын энгэртээ уухайн дуугаа хадаасан сайхан өдрүүд болж өндөрлөлөө.



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл