Сүмбэр сум "Тэргүүний сум" боллоо.

2020/05/15 161 0
     


       Монгол Улсын Засгийн газрын 193 дугаар тогтоолын дагуу 10 гаруй үзүүлэлтээр хоёр жил тутамд шалгаруулж ирсэн “ Тэргүүний сум “-ын болзлыг хангасан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумынхан төр, засгийн эрхэм хүндэтгэлт шагналаа гардаж авлаа. Ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, орчны тохижилт, соёлжилт, нийгэм эдийн засгийг чадавхижуулах, хүн ардын амьдрал ахуйг сайжруулахад чиглэсэн ажлын үр дүн, гүйцэтгэлээр дүгнэгддэг энэхүү болзлыг төвийн бүсийн 7 аймгийн удирдлагууд хэлэлцэж тогтоод уламжилсаны дагуу ажлын чиглэлээр тусгай хэсэг газар дээр нь танилцдаг ажээ.
      Сүмбэр сум их ойгоо угтаж нийтийн эзэмшлийн орон сууцнуудын дээвэр, фасадыг засварлах, инженерийн шугам сүлжээг шинэчлэх, төвийн автозамыг нэмэгдүүлж өргөтгөх, дугуйн зам шинээр барих, жишиг гудамж эгнээ байгуулах, гудамж, хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, нийгмийн эзэмшлийн болон хүүхдийн тоглоомын талбай байгуулах, гэр хорооллоо хэрэглээний цэвэр, бохир усны шугамд холбох зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөөд байгаа юм.
Т.Болдбаатарскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen