АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТСУУРЬ ОХУ-ын ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2020/04/16 259 0



Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь Оросын Холбооны Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов
Искандер Кубаровичтай дөрөвдүгээр сарын 15-ны өдөр уулзлаа.
Уулзалтанд Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа С.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, Агаарын цэргийн атташе Анисов Павел Григорьевич нар оролцов.
Тус уулзалтаар Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагаа, эв нэгдэл, найрсаг харилцааны тод илэрхийлэл болсон Говьсүмбэр аймаг дахь “Орос цэрэг”-ийн алдар цогцолборын бүтээн байгуулалт, тохижилтын ажил болон цаашид уг цогцолборыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх талаар санал солилцож хамтран ажиллах чиглэлийг тодотгон ярилцлаа.
Уг цогцолборыг 2017 оноос хойш аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, ААНэгж байгууллагуудын дэмжлэгээр үе шаттай сэргээн засварлаж тохижилтын ажлын гүйцэтгэж байна.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл