2020 оны 3-р сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт

2020/04/15 151 0
Говьсүмбэр аймгийн 2020 оны 3-р сарын нийгэм, эдийн засгийн байдлаар хэвлэлийн бага хурлын мэдээллийг хүргэж байна.
Гуравдугаар сард Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт 13 ажлын байрны захиалга ирж, 12 иргэн үүнээс 5 эмэгтэй ажилд зуучлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 2020 оны эхний 3 сарын байдлаар 1566 хүн хамруулж 326.2 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 66 хүн буюу 4.0 хувиар буурч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 26.8 сая төгрөг буюу 9.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлт, тусламжид 2020 оны эхний 3 сарын байдлаар 3336 хүн хамруулж 321.5 сая төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 1015 хүн буюу 43.7 хувь, олгосон халамж үйлчилгээ, хөнгөлөлт, тусламж 23.6 сая төгрөг буюу 7.9 хувь өссөн үзүүлэлттэй байна.
байна.
Говьсүмбэр аймгийн Статистикийн хэлтэсскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл