Шуурхай штабуудын үйл ажиллагаатай танилцлаа.

2020/02/21 177 0

Онцгой байдлын газраас 02 дугаар сарын 19-ний өдөр Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг гамшгаас хамгаалах 12 албадын шуурхай штаб, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиудын үйл ажиллагаатай танилцаж, бэлэн байдлыг шалгаж, зөвлөмж өгч, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгосон.
Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн шуурхай штаб хуваарь гарган 21 цаг хүртэл, Эрүүл мэндийн алба, Хэв журам сахиулах алба, Мэргэжлийн болон цацраг хяналтын алба, Сумдын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангиуд 24 цагаар шуурхай штаб дээр үүрэг гүйцэтгэж байна.
Гамшгаас хамгаалах албадын штабууд аймгийн шуурхай штабт 08:00,12:00,16:00, 20:00 цагуудад коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын илтгэх хуудсыг шуурхай штабын govisumber.nema@gmail.com цахим хаяг болон, 70541100 дугаарын утсаар хүргүүлж ажиллаж байна.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen