АЙМГИЙН "2019 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД" ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019/12/23 276 0



"2019 ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД" шалгаруулах арга хэмжээг АЗДТГ, ГБХЗХГ, Дэлхийн Зөн ОУБ,НБХ, БСУГ, Дуу бүжгийн Боржигон чуулгатай хамтран зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээг Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн бөгөөд аймгийн засаг дарга Г. Батсуурь нээж, аймгийн "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД-үүдийг 9 номинацаар шалгаруулж, 45 хүүхэд, 2 багшийг шалгаруулан урамшууллаа.
✅ ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНААЧИЛГА ТӨРӨЛД 5-Р СУРГУУЛИЙН 3A АНГИЙН СУРАГЧ МӨНХПҮРЭВИЙН МАРГАД
Маргад нь монгол улсын ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг хүүхдийн шинэ жилийн арга хэмжээнд 2019 Оны онцлох хүүхдээр шалгарсан.
ГАРГАСАН АМЖИЛТ: БН ардчилсан социалист Шриланк улсад зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Рапид төрөлд хувийн амжилтаар 5 дугаар байр, Элит брайн шатрын акедимиас зохион байгуулсан тэмцээнд 8 насны ангилалд 1-р байрТайланд улсад зохион байгуулсан Зүүн азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд 1-р байр, 2019 оны 09-р сард БН Хятад улсад зохион байгуулагдсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтай оролцсон.Тайланд улсад зохион байгуулсан Зүүн азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд 1-р байрын шагнаж хүртэж, азийн давцанд нэрээ гаргасан шилдэг сурагч юм.
 ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНААЧИЛГА ТӨРӨЛД 5-Р СУРГУУЛИЙН 1A АНГИЙН СУРАГЧ БААТАРЫН ЭНХБҮРЭН
ГАРГАСАН АМЖИЛТ: Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль, Говийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль, Хэнтий аймагт зохион байгуулагдсан Ялалтын гараа тэмцээнд тусгай байр, Түргэн тоглолтын улсын аварга шалгаруулах цагаан бэрс тэмцээний 5-6 насны ангилалд алтан медаль гэх мэт аймаг бүс улсын тэмцээнд амжилттай оролцсон сурагч юм.
 ТЕХНИК СЭТГЭЛГЭЭ, ШИНЭ САНААЧИЛГА ТӨРӨЛД 5-Р СУРГУУЛИЙН 5A АНГИЙН СУРАГЧ ЛХАГВАГАРАМЫН СУМЬЯА
ГАРГАСАН АМЖИЛТ: Говьсүмбэр аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 1-р байр, Хүүхдийн спортын 6 дугаар их наадмын 100 буудалт даамны урьдчилсан шалгаруулалтанд хүрэл медаль, шатрын төрөлд Алтан медаль, Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт зохион байгуулагдсан Их сөрөг 2019 шатрын тэмцээнд Алтан медаль, УБ хот Хос мастер шатрын академийн Дэлгэр зун-2019 тэмцээнд тусгай байр, Алтан намар-2019 тэмцээнд Мөнгөн медаль, УБ хотод зохион байгуулагдсан Өсвөрийн шатарчдын тэмцээнд Мөнгөн медаль гэх мэт амжилтыг үзүүлсэн байна.
✅СУРЛАГЫН АМЖИЛТ ТӨРӨЛД оны онцлох хүүхдээр 5-Р СУРГУУЛИЙН 12А АНГИЙН СУРАГЧ ЭРДЭНЭТОГТООЛЫН ДАМБАЖАВ
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ:Улсын төрөлжсөн олимпиадын математик хичээлээр 1-ийн даваанд Тэргүүн байр, 2-ийн даваанд Тэргүүн байр,Улсын төрөлжсөн олимпиадын Сэтгэх чадвар 1-ийн даваанд Тэргүүн байр, Улсын төрөлжсөн олимпиадын Сэтгэх чадвар 2-ийн даваанд Дэд байр, 2019 он Spelling bee тэмцээнд гутгаар байр, Аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамны тэмцээнд Дэд байр,Аймгийн “Story writing”англи хэлний зохион бичлэгийн уралдаанд Тэргүүн байр, Математик сонины нэрэмжит уралдаанд Дэд байр, Хүүхдийн их наадамд “Cricket”төрөлд амжилттай оролцсон. Сурагч Э.Дамбажав нь 11жил дарааллан “A” үнэлгээтэй суралцсан. 12б ангийн тэргүүний сурагч юм.
✅ СУРЛАГЫН АМЖИЛТ ТӨРӨЛД оны онцлох хүүхдээр 5-Р СУРГУУЛИЙН 12А АНГИЙН СУРАГЧ ЦОГБОЛДЫН ЭРДЭНЭБУЯН
Сурагч Ц.Эрдэнэбуян нь 12 жил “А,B” үнэлгээтэй суралцаж байгаа манай сургуулийн тэргүүний сурагч юм. Улс, аймаг, бүсийн илтгэл мэтгэлцээний уралдаанд тогтмол амжилттай оролцсон өөрийн амжилтаа ахиулан суралцаж байна. ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ:Говийн бүсийн аварга шалгаруулах “Уран илтгэл” уралдаанаас 2 байр, үнэ цэнэтэй илтгэгч, “Оюуны давалгаа 2” улсын аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнээс 2 байрын шагнал тус тус эзэлсэн байна.
✅СУРЛАГЫН АМЖИЛТ ТӨРӨЛД оны онцлох хүүхдээр 1-Р СУРГУУЛИЙН 12б АНГИЙН СУРАГЧ ЭРДЭНЭХҮҮГИЙН ДАВААСҮРЭН
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛСурагч Э. Даваасүрэн нь анги хамт олны дунд нэр хүндтэй, аливаа зүйлийг удирдан зохион байгуулах чадвартай,12 жил дараалан А үнэлгээтэй суралцаж байна. Монгол улсын гавъяат багш Н. Түмэн-Өлзийн нэрэмжит “МОНГОЛ БИЧИГ МИНУ” бүсийн Монгол бичгийн олимпиадын 11 дүгээр ангийн төрөлд ТЭРГҮҮН байр эзэлсэн. Монгол улсын гавъяат багш Н. Түмэн-Өлзийн нэрэмжит “МОНГОЛ БИЧИГ МИНУ” бүсийн Монгол бичгийн олимпиадын Уран бичлэгийн төрөлд ГУТГААР байр эзэлсэн.
✅УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ ТӨРӨЛДОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДЭЭР 1ДҮГЭЭР СУРГУУЛИЙН 3А АНГИЙН СУРАГЧОТГОНБААТАРЫН ЭРХЭС
Суралцагч О.Эрхэс нь бүжгийн урлагаар 5 настайгаас хойш тасралтгүй 4 жил хичээллэж байгаа 2019 оны амжилтаас дурьдвал: Багануур дүүрэгт зохион байгуулагдсан Сорхугтани хамтлагийн нэрэмжит “Удам залгах үрс” улсын 2 дугаар уралдаанд ажмилттай оролцож Орчин үеийн хамтлаг төрлөөс тэргүүн байр, алтан медаль, гоцлол бүжгийн төрөлд тэргүүн байр, алтан медаль, Монголын сурагчдын холбооны шагнал “Авьяаслаг сурагч” хүрэл медаль, МУ-н төрийн шагналт, Ардын жүжигчин, “Зууны манлай бүжиг дэглээч” Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын 15 дугаар наадмын гоцлол бүжгийн бага насны эмэгтэй ангилалд амжилттай оролцож тэргүүн байр, алтан медалиар тус тус шагнагдсан байна.
✅УРЛАГ, УРАН БҮТЭЭЛ ТӨРӨЛД ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДЭЭР 5-Р СУРГУУЛИЙН 2В АНГИЙН СУРАГЧ ЭРДЭНЭЗАЯАГИЙН УУДАМ
Суралцагч Э. Уудам нь нарны инээд улсын уралдааны алтан цом, дуулах өв 2019 улсын уралдааны алтан цом үзэгчдын таашаалт дуучин шагнал хүртсэн.
✅БИЕИЙН ТАМИР, СПОРТ, БИЕ БЯЛДАРЫН ХӨГЖИЛ ТӨРӨЛДОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДЭЭР 5-Р СУРГУУЛИЙН 12а АНГИЙН СУРАГЧ БИЛЭГСАЙХАНЫ ГЭРЭЛТ-ОД
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: Хөнгөн атлетикийн Спортын дэд мастер, насанд хүрэгчдийн улсын аварга 4*100 төрөлд мөнгөн медаль, улсын аварга 100м, 200м тусгай байр, Хүүхдийн спортын 6-р их наадам 100м хүрэл медаль, 200м тусгай байр аймгийн аварга шалгаруулах тэмцээн 100м, 200м алтан медаль, 4*100ммөнгөн медаль, БНСУ-руу хөнгөн атлетикийн 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийх эрхээр тус2 шалгарсан. Спортлог сурагчаар шалгарчээ.
✅БИЕИЙН ТАМИР, СПОРТ, БИЕ БЯЛДАРЫН ХӨГЖИЛ ТӨРӨЛД ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДЭЭР 5-Р СУРГУУЛИЙН 6Б АНГИЙН СУРАГЧ ОТГОНБААТАРЫН ОРГИЛ
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: Усан спортоор 5 жил тасралтгүй хичээллэж амжилт гаргасан. Усан спортын 2-р зэргийн болзол хангасан. 28 дахь удаагийн Монгол улсын өсвөр үе идэрчүүдийн усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 200м холимог төрөлд 3-р байр, олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг Fina world aguatics day усан сэлэлтийн тэмцээнд араар даллах төрөлд 50м- 2-р байр, далайн гахай төрөлд 200м-2-р байр, өврөөр даллах төрөлд 50м-2-р байр, мэлхий төрөлд 100м- 2-р байр, мэлхий төрөлд 50м-2-р байр, мэлхий төрөлд-150м 3-р байр, ВИСТА клубын нэрэмжит усанд сэлэлтийн тэмцээнд мэлхий сэлэлтийн төрлөөр 50м зайд 44.07 сек 3-р байр, араар даллах төрөлөөр 100м зайд 1.29.10 сек амжилтаар 2-р байр эзэлсэн амжилттай өсөх ирээдүйтэй тамирчин юм.
✅БИЕИЙН ТАМИР, СПОРТ, БИЕ БЯЛДАРЫН ХӨГЖИЛ ТӨРӨЛД ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДЭЭР 1-Р СУРГУУЛИЙН 9А АНГИЙН СУРАГЧ ЭНХБАЯРИЙН БИЛГҮҮНИЙ
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: 2017, 2018, 2019 онуудад 3х3 тэмцээнээс хошой мөнгө, хүрэл медаль, 2019 онд U14 насны улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, U-14 УАШТ-ий сагсан бөмбөгийн төрөлд Хүрэл медаль шилдэг тоглогч, 3x3 УАШТ мөнгөн медаль, ОХУ-н Улаан үүд хотод зохиогдсон олон улсын хүүхдийн их наадамд алтан медаль шилдгийн шилдэг толглогч, Берлин хотноо болсон Eastern cup тэмцээнд алтан медаль, Австри хотноо болсон United world games хүрэл медаль, U14 насны УАШТ-ээс Тусгай байр, шилдэг довтлогч, Гарааны шилдэг 5 тоглогчийн нэгээр тус тус шалгарсан.
✅БИЕИЙН ТАМИР, СПОРТ, БИЕ БЯЛДАРЫН ХӨГЖИЛ ТӨРӨЛД ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДЭЭР 1-Р СУРГУУЛИЙН 12Б АНГИЙН СУРАГЧ АЛТАНТУЯАГИЙН ҮҮРЦАЙХЫН
Боксийн спортоор хичээллэдэг.ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ:2019 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ази Тивийн Хошой Аварга, Ардын Багш Х. Алтанхуягийн нэрэмжит “Боксын Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ээс 3-р байр Хүрэл Медаль, Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан “МОНГОЛЫН УШУ САНДА”-гийн Улсын аврага шалгаруулах тэмцээнээс 1-р байр Алтан медаль.
✅БИЕИЙН ТАМИР, СПОРТ, БИЕ БЯЛДАРЫН ХӨГЖИЛ ТӨРӨЛД ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДЭЭР 3-Р СУРГУУЛИЙН 9А АНГИЙН СУРАГЧ ЭРДЭНЭБААТАРЫН ЭРДЭНЭЦЭЦЭГ
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан “МОНГОЛЫН УШУ САНДА”-гийн Улсын аврага шалгаруулах тэмцээнээс 60кг 1-р байр Алтан медаль, МУ ардын багш ОУХМ Д.Бандиийн нэрэмжит баг насны боксчидын улсын аварга шалгаруулах Олимпийн гараа тэмцээний 50кг Мөнгөн медаль, монголын улсын шилдэг дасгалжуулагч спортын мастер Г. Баасан багшийн нэрэмжит холимог насны олон хотын тэмцээнд 57кг хүрэл медаль гэх мэт амжилтыг үзүүлсэн байна.
✅ ЭХ ОРНЫ ТҮҮХ, СОЁЛ ӨВ УЛАМЖЛАЛ ТӨРӨЛД ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДЭЭР 5-Р СУРГУУЛИЙН 9Б АНГИЙН СУРАГЧ САНСАР АРИУНБОЛОР
ГАРГАСАН АМЖИЛТ: 2019 онд Их сансар хайрханы тахилгат үндэсний сурын өсвөрийн харваанд 3-р байр, Говьсүмбэр аймгийн аварга шалгаруулах Үндэсний сурын харваанд1-р байр, Говьсүмбэр аймгийн мэргэн Ж.Хүрэлхуяг агсны нэрэмжит үндэсний сурын харваанд 1-р байр, Говьсүмбэр аймгийн 25-н жилийн ой БОРЖИГИН-2019 наадмын өсвөрийн сурын харваанд 3-р байр, Сурагч С.Ариунболор нь “Эрдэнийн бийр” дугуйлангийн багш Э.Олонцэцэгийн “Сэтгэл зүтгэл” үзэсгэлэнд өөрийн бүтээлийн дээжээрээ оролцсон бөгөөд Монголын Хүүхдийн Ордны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан монгол уран бичлэгийн уралдаанд түүний “Багачуудын ордон”, “Монгол улсын төрийн дуулал” бүтээлүүд нь шалгарч үзэсгэлэнд тавигдсан. “Урлах томьёо” үзэсгэлэнгээ гаргаж, эцэг эх олон нийтийн хүртээл болгосон бөгөөд ур чадвараа тогтмол ахиулан өөрийгөө хөгжүүлж буй авьяаслаг аливаа зүйлд нягт нямбай ханддаг, сэтгэн бодох чадвар сайтай, эх орон түүхээ судлан өвлөн авч яваа сурагч юм.
✅ ЭХ ОРНЫ ТҮҮХ, СОЁЛ ӨВ УЛАМЖЛАЛ ТӨРӨЛД ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДЭЭР 1-Р СУРГУУЛИЙН 12Б АНГИЙН СУРАГЧ ЗОРИГТБААТАРЫН МӨНХ-ЭРДЭНЭ
ГАРГАСАН АМЖИЛТ: Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Т.Шануугийн ардын болон уртын дуу дуулах авъяасыг өвлөн авч “Хөөрхөн халиун”, “Хутаг уул”, “Бор борын бялзуухай”, “Боржигин Умарзы”, Боржигин уртын дуу “Ар хөвчийн унага”,” Богдын Өндөр”, ”Жаргалтайн дэлгэр”, ”Цэвцгэр хурдан шарга” гэх мэт дуунуудыг заалган сурч, түүнийгээ сургуулийнхаа хүүхдүүд, дүү нартаа зааж сургаж, хамт олондоо Боржигин өв уламжлал,соёлыг түгээн дэлгэрүүлж авъяас билгээ дайчлан хөгжүүлж байгаа авъяаслаг сурагч юм.2019 онд Дундговь аймагт зохион байгуулагдсан “Уяхан Замбуу Тивийн Наран” урлагийн их наадмын Морь цоллох тэмцээнд 2-р байр, Говьсүмбэр аймгийн 25 жилийн ой “БОРЖИГОН 2019” төвийн бүсийн баяр наадмын Өсвөрийн бөхийн барилдаанд ҮЗҮҮРЛЭСЭН. 2019 онд Дундговь аймагт зохион байгуулагдсан Монгол Улсын Гавъяат Жүжигчин Ж. Дүнжмаагийн нэрэмжит “ЭНХ МЭНДИЙН БАЯР” уртын дуучдын УЛСЫН уралдаанд Тэргүүн байр Алтан медаль хүртсэн.
✅ЭХ ОРНЫ ТҮҮХ, СОЁЛ ӨВ УЛАМЖЛАЛ ТӨРӨЛД ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДЭЭР оны онцлох хүүхдээр 5 ДУГААР СУРГУУЛИЙН 12А АНГИЙН СУРАГЧ БИНДЭРЪЯАГИЙН АНУДАРЬ, АНУНГОО
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: МУГЖ Ж.Дүнжмаагийн нэрэмжит “Энх мэндийн баяр” уртын дуучдын уралдаанаас Алтан медаль, Монголын ихрүүдийн холбооны “Хос дуучин” тэмцээнээс Алтан медаль, 2019 онд “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын “Биет бус өвийг тээгч” шагнал, “Хөх Тэнгэртэй өргөх дуун цацал” урлагийн их наадмын “Залуу биет бус өвийг тээгч” шагнал, 2019 онд Боржигин 2019 соёлын биет бус өвийн их наадмын “Боржигин уртын дууны” төрөлд Дэд байр, Аймгийн засаг даргын нэрэмжит хүүхдийн урлагийн “Яргуй-2019” наадмын Боржигин уртын дууны төрөлд тэргүүн байр, алтан медаль, “Боржигин уртын дуу” Бор борын бялзуухайг “Боржигины уртын дуу”, “Жаргалтай дэлгэр, Уяхан замбуу тивийн наран, Зээргэнтийн шил, Энх мэндийн баяр, Хэрлэнгийн барьяа” зэрэг Боржигин уртын дуулж улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцож байна.
✅ ХҮҮХДИЙН ӨӨРИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА ТӨРӨЛДОНЫ ОНЦЛОХ ХҮҮХДЭЭР-3 ДУГААР СУРГУУЛИЙН 11б АНГИЙН СУРАГЧ ЭНХБАТИЙН ЦЭЦЭГЧИМЭГ
ГАРГАСАН АМЖИЛТУУДААС ТОВЧХОН ДУРЬДВАЛ: Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академийн гишүүн, Говьсүмбэр аймгийн Лидер сурагч академийн тэргүүн, оюуны давалгаа аймгийн илтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, аймаг сумандаа олон төсөл санаачилж хэрэгжүүлж ажилласан мөн урлаг сурлагийн авьяастай сурагч юм.
✅БАГИЙН АМЖИЛТ НОМИНАЦАД ЖАНЖИН ЧОЙР БҮЖГИЙН ДУЙЛАНГИЙН СУРАГЧИД
Тус хамтлаг нь 2012 онд байгуулагдсан. Хамтлагийн багшаар МУСТА З.Дашнямажиллаж байна. Тус хамтлагийн сүүлийн хоёр жилд гаргасан амжилтыг дурдвал: Багануур дүүргэт зохион байгуулагдсан “Удам залгах үрс” улсын уралдаанд ардын хамтлаг бүжгийн төрөлд дэд байр мөнгөн медаль, орчин үеийн бүжгийн төрөлд тэргүүн байр алтан медаль, Дорноговь аймагт зохион байгуулагдсан орчин үеийн бүжгийн “Репийн хаан” тэмцээнээс хамтлаг бүжгийн төрөлд дунд насны ангилад тэргүүн байр алтан медаль, бага насны ангилалд тэргүүн байр алтан медаль цомын эзэд болсон, “Жанжин чойр” хамтлагийн анхны бие даасан тайлан толголотыг 2019.05.18 өдөр хийсэн. “Гэгээн алсын одод-2019” олон улсын хүүхдийн урлагийн их наадамд амжилттай оролцож 3 дугаар шат буюу шилдэг 16-д шалгарсан.
2019 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд зохион байгууллагддаг бүсийн “Монгол бүжгийн гайхамшиг 2019” уралдаанаас хамтлаг бүжгийн төрөл дэд байр мөнгөн медаль тус тус хүртсэн амжилт дүүрэн байна.
Мөн аймаг орон нутагтаа шинийг санаачилан хийж хэрэгжүүлэн хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа багш нараа 2019 ОНЫ ОНЦЛОХ БАГШААР өргөмжлөн шагнахад бэлэн болоод байна. Ингээд
2019 ОНЫ ОНЦЛОХ БАГШААР: Шатрын дугуйлангийн багш Г.Харуулбаатар Хүүхдийн хөгжил, оролцоог нэмэгдүүлж, сэтгэн бодох чадварыгхөгжүүлж шавь нараа аймаг,улс бүсийн тэмцээнд хүүхдүүдийг бэлтгэн оролцуулж амжилт гаргасан юм. Шавь МӨНХПҮРЭВИЙН МАРГАД Зүүн азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд 1-р байрын шагнаж хүртэж, азийн давцанд нэрээ гаргасан шилдэг сурагч төрүүлэн гаргасан амжилтанд тань талархаж ОНЦЛОХ БАГШААР шалгаруулж байна.
2019 ОНЫ ОНЦЛОХ БАГШААР- Жанжин чойр хамтлагын багш З.Дашням Хүүхдийг бага наснаас нь бүжгийн боловсрол эзэмшүүлэн аймаг, улс бүсийн тэмцээнд бэлтгэн амжилттай оролцуулсан амжилтыг тань үнэлж ОНЦЛОХ БАГШААР шалгарууллаа.

ГБХЗХГазарскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл