1-р ангийн засвар тохижолтод зориулж 1 сая 400 мянган төгрөг хандивлахаар болов.

2019/12/23 228 0




Аймгийн Засаг Г.Батсуурь 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа Баянтал сумын иргэдэд танилцууллаа.Иргэдээс гаргасан санал, асуултанд хариулт өгч зарим асуудлуудыг нь шийдвэрлэж өгөхөөр болов. Жишээ нь: Эмнэлгийн түргэн тусламжын авто машин гэх мэт. Мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид санал нэгдэн ИТХ-ын хурлын төлөөлөгчдийн суудлын мөнгө болох 1 сая 400 мянган төгрөгийг сургуулийн 1-р ангийн засвар тохижилтонд хандивлаж байгаагаа мэдэгдэж сургуулийн захиралд мөнгийг гардууллаа. Жил болгон ногоон байгууламж нэмэгдүүлэх, мод бут тарьсан иргэдэд олгодог урамшууллыг тус сумын 2-р багийн иргэн н.Түвшинжаргалын гэр бүл хамгийн өндөр урамшуулал болох 4 сая 600 мянган төгрөг, 2-р багийн иргэн П.Ганбаатарын гэр бүл 1 сая 132 мянган төгрөгийг тус тус гардлаа. ИТХ-ын дарга Г.Батзам Аймгийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлийн даргын хувьд ЕБС,болон Цэцэрлэгт анхааруулга гэрэл болох маяак-2ш, оролцооны самбар, бичиг хэргийн хэрэгслийн хамт гардууллаа.

Ш.Шинэбаярскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen