Төмөрийн Болдбаатар “Орон нутгийн радиогийн шилдэг сэтгүүлч” боллоо.

2019/12/09 459 0


     

      МСНЭ-ээс жил бүр зохион байгуулдаг “Ган үзэг-2019” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадам 2019 оны 12-р сарын 7-нд болж өнгөрлөө. Тус наадамд оролцогсод “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн төрлүүдээр салбар бүрийн сэтгүүлчид нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд Говьсүмбэр аймгаас МСНЭ-ийн гишүүн МҮОНРадиогийн сэтгүүлч Төмөрийн Болдбаатар“Орон нутгийн радиогийн шилдэг сэтгүүлч”-ээр тодрон “Ган үзэг-2019” наадмын цомын эзэн болж сонсогч олноо баярлууллаа.

Т.Болдбаатар нь аймгийн ХБИ-ийн болон Ахмадын байгууллагын ажил үйлсийг дэмжин дэлгэрүүлэх, урамшуулан сурталчлах, хамтран ажиллахад цаг зав гарган ажиллаж иржээ. Түүгээр ч үл барам “Жанжин Чойрын Данжин сахиус” НҮТББ-тай хамтран зөвхөн байгальд ээлтэй ”Чулуун гэр” сонинг 3 дахь жилдээ гаргаж байна.Тэрээр жирийн хүмүүс, амьдрал нь домог мэт болсон ахмад үеийнхэний бахархалт үйлсийг сурталчлах, өвлүүлэх зорилгоор уран сайхан нийтлэлийн “Алаг заяа”, “Өвгөд, эмгэд” номоо хэвлүүлж “Өвгөд,эмгэд” нь аймгийн утга зохиолын салбарын 2015 оны шилдгээр шалгарсан байна. 2015 онд Монголын хэвлэл-мэдээллийн салбарын урлагийн хоёрдугаар их наадамд өөрийн сайн дураар бэлтгэн оролцож ардын урлагийн төрөлд дэд байр эзэлсэн амжилт үзүүлжээ. 2019 он гарсаар аймгийн дуу-бүжгийн “Боржигин”чуулгын морин хуурч, хөөмийч Б.Мөнхжаргалын тухай ”Монгол хүү”, мөн чуулгын дуучин Ш.Энхбаярын тухай ”Эрхэмсэг” нийтлэлүүд нь үндэсний өдөр тутмын” Үндэсний мэдээ” сонинд, урансайхны удирдаач, СТА,гоцлол бүжигчин О.Цэрэнжаргалын тухай “Тайзны буян” радио нэвтрүүлэг нь сонсогчдын хүртээл болсон байна.

Д.Уранцэнгэл

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen