"ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 5 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД, БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019/11/19 18 0



Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тушаалаар батлагдсан "Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилтын хүрээнд “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иудын хэрэгжилтийг хангаж, хүүхэд хамгааллын тогтолцоог бусад салбаруудын оролцоотоотойгоор бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгооор боловсролын салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран 5 дугаар сургуулийн 60 гаруй багш ажилчдад "Хүүхэд хамгааллын бодлого", “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”-иудын хүрээнд, 9-12-р ангийн ахлах ангийн сурагчдад Иргэний ёс зүйн боловсрол олгох хичээлийн хүрээнд Хүүхдийн эрх үүрэг, сурагчийн ёс зүйн дүрэм, сурагчийн эрх үүрэг, Үeрхэлийн дүрэм, Хүсээгүй үйлдлээс өөрийгөө хэрхэн урьдчилан сэргийлэх , Цахим хамаарал, хорт зуршил  сэдвүүдээр сургалт зохион байгуулсан сургалтанд нийт 300 гаруй иргэн хамрагдсан байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen