"ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОН ЖИШИГ СУРГУУЛЬ" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019/10/24 101 0



Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тушаалаар батлагдсан "ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ"-ын хөтөлбөрийн 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилтын хүрээнд БСШУЯ, ХНХЯ, МХЕГазартай хамтран ЕБСургуулиудад "ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖИШИГ СУРГУУЛЬ" байгуулах ажил тусгагдсаны дагуу улсын хэмжээнд 700 гаруй сургуулиас 33 сургуулийг сонгон хэрэгжүүлж байна.
Улсын хэмжээнд хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургуулийг хэрэгжүүлснээр “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иудын хэрэгжилтийг хангаж, хүүхэд хамгааллын тогтолцоог бусад салбаруудын оролцоотоотойгоор бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготойгоор ЕБС-ийн 2 дугаар сургуулийг сонгон хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2 дугаар сургуулийн эцэг эхчүүдэд гэр бүлийн боловсрол олгох хэрхэн сайн эцэг эх байх тухай сургалтыг 50 эцэг эхчүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг хамтран зохион байгуулсан 2 дугаар сургуулийн хамт олон, сэтгэл судлаач, гэр бүлийн зөвлөх Х: Баярсайхан болон Дэлхийн Зөн олон улсын байгууллагын хамт олон хамтран зохион байгуулжээ.

Говьсүмбэр Залуучуудын Хөгжлийн төв.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen