Сумын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав.

2019/09/27 90 0




Баянтал сумын Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг хөдөөгүүр явж малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд эмнэлгийн эрхлэгч, сувилагч багтан эрүүл мэндийн үйлчилгээ, сорьц шинжилгээг давхар авч явав. Малчдад угийн бичиг хэрхэн хөтлөх талаар Соёлын төвийн номын санч гарын авлага тарааж арга зүйн зөвлөгөө өглөө. Малчид өөрсдийн хэмжээнд түлээ түлш, хөрзөнгөө бэлтгэсэн байна Бэлдвэл зохих гар тэжээл, өвсөө одоогоор нөөцлөөгүй бөгөөд худалдан авч өвөлдөө бэлдэх талаар тайлбар өгч байв. Өвөл хатуухан болох талаар цаг уур орчины шинжилгээний газраас анхааруулж байгаа тухай малчид өөрсдөө өвөлдөө сайтар бэлдэх, сум орон нутаг, аймаг, улсын нөөцөд найдахгүй байх талаар зөвлөгөө санамжийг өглөө.

Ш.Шинэбаярскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen