Сургалт, урлаг, спортын “Нэг сэтгэл-Нэг баг”арга хэмжээ боллоо.

2019/09/23 152 1

2019 оны 09-р сарын 21 өдөр Говьсүмбэр аймгийн Төрийн албаны зөвлөл, аймгийн засаг даргын тамгын газар, аймгийн зүүний хүчний холбооноос хамтран төрийн албан хаагчдын дунд сургалт, урлаг, спортын “Нэг сэтгэл-Нэг баг” арга хэмжээг Боржигин голомтод зохион байгууллаа.


Уг арга хэмжээнд 200 гаруй төрийн албан хаагчид 10 баг болж хуваагдан оролцсон бөгөөд багийн дүнгээргутгаар байранд Тохижилт сүмбэр орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Боржигин чуулгын хамтарсан “Боржигин тохь” баг, дэд байрандПолитехник коллеж, Биеийн тамир спортын газрын хамтарсан “Олом баг” баг, тэргүүн байранд боловсролын байгууллагуудын хамтарсан “Боловсрол” баг шалгарсан байна.

Арга хэмжээний үеэр Н.Төрболд “Өөрийгөө бүтээх харилцаа” сэдэвт лекцийг оролцогчдод уншсан бөгөөд багууд Монгол уламжлалт цагаан идээг хэрхэн хийх талаар, монгол зоог, хорхог гэх мэт үндэсний уламлжлалт хоол хийх аргыг тус бүрдээ тайлбарлан танилцуулсан байна. Оролцожбуй багуудын дунд аргай тонгорох, “Дэмбээ сайнуу хө” , дээлтэй монгол зэрэг үндэсний уламжлалт тоглоом наадгайг зохион байгуулсан бөгөөдбагуудын дунд гар бөмбөгийн тэмцээнийг тус тус зохион байгуулсан байна.


Төрийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан сургалт, урлаг, спортын “Нэг сэтгэл-Нэг баг” арга хэмжээ нь үндэсний өв соёлоо дээдлэн монгол ахуйгаа харуулж, боржигин соёлоо сурталчилснаараа онцлогтой боллоо.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen
  • Surgalt
  • 2019/09/24 10:33
Surgalt urlag sport gecheed uuj idsen zurag tawih yum yamar ch medremjgvi yum aa ene setgvvlch bichdeg yum uu sain duriin hvn baidag yum uu