ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2019/09/22 28 0
 

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвтэй болж, нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Өмнөд бүсийн төвийн дарга, хурандаа Л.Баярсайхан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж,Чүлтэмсүрэн, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Алтанбагана, тус газрын дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн нар оролцлоо. Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвтэй болсноор гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангах Онцгой байдлын ерөнхий газар болон бүсийн төв, аймгуудын Онцгой байдлын газруудтай мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах, дамжуулах, аймаг орон нутагт тохиолдож болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, ард иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах, удирдлага зохион байгуулалтаар бүрэн хангах нөхцөл бүрдэж байна. Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийг аймаг орон нутгийн болон Онцгой байдлын газрын хөрөнгө оруулалтаар тохижуулан үйл ажиллагааг эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Боржигин чуулгын уран бүтээлчид ая дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн. Нээлтийн арга хэмжээний дараа Онцгой байдлын газрын Ахмадын зөвлөл болон хүндэтгэлийн өргөө, Өсвөрийн аврагч бүлгийн өрөө тасалгаатай танилцлаа.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen