Зүүн Чойрын хийдийн шинэ дуганы шав тавилаа.

2019/09/10 162 0


1770-аад оны үед байгуулагдаж 1500 ламын бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байсан өмнөд бүсийн томоохон хурал номын газруудын нэг одоо цагт гурван удаа буурь сэлгэсэн Зүүн Чойрын хийдийн Цогчин дуганыг шинээр барих ажил намрын дунд сарын шинийн 3-ны билэгт Дашнямтай өдөр шаваа тавилаа. 324 м.кв талбайтай энэхүү барилгын зургийн эхийг Эй Эн И И компани хийсэн бөгөөд барилгын ажлыг Си Эйч Сикомпани 9-р сарын 9-нд эхлэн 11-р сарын15-нд хийж дуусгахаар төлөвлөсөн байна.

Хийдийн шав тавих ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам , аймгийн засаг дарга Г.Батсуурь болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen