Уриалга

2019/09/02 76 0
“Чойр-Залуусын шийдэл” групп:"Амьдарлын хэв маяг, дадал зуршлаа өөрчилж, байгаль орчинд ээлтэй амьдарья" уриан доор орон нутгийн хогийн цэг, байгаль орчинд ил задгай хаяж буй хог хаягдлын хэмжээг бууруулах, "Чойр хот"-ын хөгжлийг төлөвшүүлэх зорилгоор дахин ашиглах боломжтой хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж авах 8 ширхэг хогийн савыг “Дэлхийн зөн” ОУБ-ын санхүүжилт, өөрсдийн нөөц боломжийг ашиглан хийж, байршууллаа.
Энэхүү хогийн савыг Сүмбэр сумын III баг , Найрамдал хотхоны 1, 2, 3, 4, 6, 8, 9, 10 дугаар байрны гадна талбайд байрлуулсан. Иймд ААНБ, иргэд та бүхнийг 1, 2 ширхэг (хуванцар сав, лааз, цаас) гэлгүй өөрсдийн үйл ажиллагаа, гэрээс гарч буй хог хаягдлыг ангилж энэхүү хогийн саванд хаяхыг уриалж байна. Бид ярих бус хийх нь чухал, бид хэн нэгнийг харах бус өөрсдийн нөөц боломжийг ашиглан, хандлагаа өөрчлөх нь чухал.
Чойр хотын хөгжилд иргэн таны ухамсар, оролцоо нэн чухал!скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen