Монголын мастеруудын спортын V наадамд багаараа 6-р байранд шалгарав.

2019/08/28 50 0


Монголын мастеруудын спортын 5-р наадамд Говьсүмбэрчүүдээ төлөөлж 28 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, шатрын төрөлд Ч.Рэнцэнмядаг мөнгөн медаль, хөнгөн атлетикийн төрөлд Д.Ариунжаргал хүрэл медаль, теннисний төрөлд Л.Энхмэнд 4-р байр, хөнгөн атлетикт Р.Цэндмаа 5-р байр, мөн шатрын төрөлд Г.Бямбаа, Д.Гонгор, Э.Хангал, Г.Дэлгэрсуурь, хөнгөн атлетикт Д.Чулуунцэцэг, Л.Энхмөнх, дартсын тэмцээнд Ч.Рэнцэнмядаг, О.Амарбаяр, Д.Ариунжаргал нар шилдэг 10-т шалгарч, багаараа 32 байгууллагаас 6-р байр эзэлсэн амжилт гаргаад ирлээ. Наадамд сэтгэл зүтгэлээрээ оролцсон нийт тамирчиддаа, ивээн тэтгэж, дэмжиж тусалсан аймгийн Засаг дарга бөгөөд МАН-ын дарга Г.Батсуурь, ИХТ-ын дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Сүмбэр сумын 2-р багийн Ахмадын зөвлөлийн дарга Ш.Хандсүрэн, "Уран хонгор" ТББ-ын гишүүн Д.Сарантуяа нар болон бусад бүх хүмүүст баярласнаа илэрхийлье. Та бүхний ажил үйлс дэлгэрч, юу санасан 9 цагаан хүсэл бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байх болтугай.


Аймгийн ахмадын хорооскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen