Уурхайчид өөрийн гэсэн орон сууцтай боллоо

2019/06/14 138 0
Ажилчдынхаа амьдарч буй орчин, байр  орон сууцны засвар тохижилтын талаар "Шивээ-Овоо" уурхайн ТУЗ-ийн дарга Л.Одбаяр уурхайн захирал Ц.Энхтүвшин нар  явж сонирхон уурхайчдынхаа сэтгэгдэл санал хүсэлтийг сонсоод авлаа.  2018 онд ажилчдын амин чухал асуудал болсон орон сууцны асуудлыг хувьчлах шийдвэр гарч ХЭХ-аар шийдвэрлүүлж "Шивээ-Овоо" ХК-ийн зүгээс байрны дээвэр, гадна фасад, нэгдсэн сантехникийн шугам сүлжээг шинээр сольж, орцны хаалга цонхыг шинээр хийж, гэрэлтүүлэг хүүхдийн тоглоомын талбайг тохижуулан, нийт 250 уурхайчин айл өрх өөрийн гэсэн орон сууцтай болж сэтгэл тэнэгэр ажиллаж амьдарч байгааг эрхэм удирдлагууд өөрсдийн биеэр сонсоод, үзээд, хараад авлаа. Уурхайчдынхаа төлөө байдаг удирдлагууддаа уурхайчид ам сайтай байна. скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen