Ойрын 20-25 жилд каракуль хонины цус ойртох аюулгүй боллоо

2019/06/07 140 0


Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт үржүүлж байгаа “Сүмбэр” үүлдрийн каракуль хонины хувьд 38 жилийн турш өөр дотор нь үржил селекцийн ажил явуулж ирсэн. Монгол улсад ганцхан байдаг аж ахуй учраас цус сэлбэх ямар ч бололцоогүйн улмаас эмзэгшиж, устах аюулд ороод байсан билээ.Иймд ХХААЯаманд удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 563 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар ижил төстэй каракуль хонь өсгөн үржүүлж байгаа Казахстан улсын дэлхийн мал эмнэлгийн эрүүл бүс болох Кызылординск мужийн Бакытжан, Ынтымакаж ахуйгаас 200 эм хонь, 68 хуц, нийт 268 толгой хонь оруулж ирэн “Сүмбэр” эм хонинд цэвэр каракуль хуцаар зохиомол хээлтүүлэг хийснээр ахиц дэвшилттэй үр дүн гарч 2019 онд 713 төл хүлээн авч, 268 сайн чанарын арьс бэлтгэсэн.
2018 оны зохиомол хээлтүүлгийн ажлын үр дүнд одоо бойжиж буй хурганы 33,2%-ийг 1,2-р ангийн хурга эзэлж байна. Ингэснээр ойрын 20-25 жилд каракуль хонины цус ойртох аюулгүй болж, “Сүмбэр” хонь өсөн үржих нөхцөл бололцоо бүрдэж байна.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen