"Хөдөөгийн эгшиглэн" соёлын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

2019/06/06 63 0




Сүмбэр сумын ЗДТГ-аас хөдөөгийн багийн иргэдэд урлаг соёлын үйлчилгээ үзүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор хөдөөгийн 4, 5-р багуудад "Хөдөөгийн эгшиглэн" соёлын арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.
Арга хэмжээнд Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан нар оролцлоо.
Тус арга хэмжээний хүрээнд багийн нийт иргэдийн дунд дууны уралдаан зохион байгуулсан бөгөөд 4-р багийн дууны тэмцээнд 5 багийн 40 иргэн оролцсоноос Тэргүүн байранд Аюушжав ахлагчтай Түмэн хоньт баг, Дэд байранд Янжин ахлагчтай Улаан цагаан ус баг, Гуравдугаар байранд Тамжидмаа ахлагчтай Мөнх баг тус тус шалгарлаа.
5-р багт зохион байгуулсан дууны тэмцээнд 4 багийн 32 дуучин оролцож Тэргүүн байранд Ш.Эрдэнэсувд ахлагчтай Унаган сүмбэр баг, Дэд байранд Сансар баг тус шалгарсан.Мөн тус арга хэмжээний хүрээнд шилдэг бүжгийн тэмцээн зохион байгуулагдаж Майнбаяр, Оюунсүрэн нарын хос тэргүүн байр эзлэн Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан.
Хөдөөгийн эгшиглэн соёлын арга хэмжээний Хөгжимчнөөр Энхамаржаргал ажиллаж, Дуу бүжгийн Боржигин чуулгын дуучин СТА Түмэндэлгэр, дуучин Ууганжаргал, Нарантуяа, Энхжаргал нар оролцож хөдөөгийн багийн иргэдэд урлаг соёлын үйлчилгээг хүргэж ажиллалаа.
Сүмбэр сум нийгмийн бодлого.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen