Хэвлэлийн бага хурал болов.

2019/06/04 98 0
        Говьсүмбэр аймгийн Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сан нь 2019 оны 5 сарын 30нд орон нутгийн иргэд болон шийдвэр гаргах түвшний 10 хүнийг оролцуулсан "Авилгагүй нийгмийн тѳлѳѳх иргэдийн оролцоо -3" тѳслийн хүрээнд 100 хүүхдийн багтаамжтай Канад цэцэрлэгийн барилгын үйл ажиллагаанд мониторинг хийсэн талаархи ХААЛТЫН тайланг амжилттай тавьлаа.
     Хэлэлцүүлэгт оролцогчид: Засаг даргын орлогч, Онцгой байдлын газрын байцаагч, Барилга хот байгуулалтын мэргэжилтэн, Боловсролын соёл урлагын газрын дарга, Цэцэрлэгийн удирдлага, Иргэний нийгмийн байгууллага, Хувийн цэцэрлэгийн төлөөлөл, Сүмбэр сумын багийн засаг дарга, хэвлэл мэдээллийн ажилтан, ахмадын болон эмэгтэйчүүдийн тѳлѳѳлөл, иргэдийн тѳлѳѳлѳл хамрагдлаа.
Хэлэлцүүлэгийн эхний шатанд: Оролцогчдод барилгын чанар, стандарт, гүйцэтгэл, тендер, худалдан авах ажиллагаа иргэдэд нээлттэй, ил тод байж чадаж байгаа талаар нээлттэй ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ.
      Хэлэлцүүлгийн 2 дахь шатанд барилгын чанар, стандарт, аюулгүй байдал стандарт шаардлага хангаж байгаа эсэх талаар иргэдээс авсан санал асуулгын дүнг танилцуулав. 
Мөн мониторингийн зөвлөмж тайлан тавьлаа.
Хэлэлцүүлгийн 3 дахь шатанд төслийн багийн мониторингийн тайланд дурьдагдсан нийт 11 зөвлөмж дээр санал бодлоо хуваалцлаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд Аймгийн засаг даргын орлогч цэцэрлэгт нэн хэрэгтэй байсан галын аюулаас хамгаалах иж бүрэн техник тоног төхөөрөмжөөр хангах талаар мэдэгдэл хийлээ.

Ц.Бүжидмааскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen