60 ширхэг морин хуур гардуулан өглөө

2019/05/31 95 0

        Боржигин уртын дуу, морин хуурын уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, энэхүү соёлын өвийг устаж үгүй болох аюулаас хамгаалах, түүхэн байдлаар нь хадгалж авч үлдэх зорилготой эрдэм шинжилгээний хурал, Боржигин морин хуур уртын дуучдын тэмцээн зэрэг томоохон ажлуудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байна.Энэ удаад ерөнхий боловсролын сургуулиудаас судалгаа авсны дүнд тэдний сурч боловсрох орчинг сайжруулах, Боржигин морин хуурыг бага наснаас нь зааж сурган түгээн дэлгэрүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 1-р сургуульд 10 ширхэг, 2-р сургуульд 10 ширхэг, 3-р сургуульд 7 ширхэг, 4-р сургуульд 10 ширхэг, 5-р сургуульд 10 ширхэг, Баянтал сумын соёлын төвд 10 ширхэг, Шивээговь сумын соёлын төвд 3 ширхэг нийт 60 ширхэг Боржигин морин хуурыг гардуулан өглөө.

     Ш.Шинэбаярскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen