Манай аймгийн цагдаагийнхан чинь ёстой мундаг юм байна ш дээ

2019/05/26 99 0

Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Соён гэгээрүүлэх ажлын 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн урлагийн авьяасыг нээн илрүүлэх, алдаршуулан сурталчлах зорилгоор зохион байгуулж байгаа урлагийн наадам Чингис хотод болж өндөрлөлөө.
Тус урлагийн наадамд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар, Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн авьяаслаг алба хаагчид, гэр бүлийн гишүүдийн хамт оролцож авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс дараах байранд тус тус шалгарсан юм. Үүнд:
1.Гоцлол дууны төрөлд
Тэргүүн байранд: Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Баасанжав
Дэд байранд: Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Эрхэмбаатарын эхнэр Ш.Уранцэцэг
Гутгаар байранд: Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Энххад
2. Бүжгийн төрөлд
Тэргүүн байранд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Батхүрээ, эхнэр Б.Мөнхцацрал нарын бүжиг
Дэд байранд: Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Идэрбатын эхнэр Д.Адъяагийн гоцлол бүжиг
Гутгаар байранд: Дорнод аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Ганцэцэгийн гоцлол бүжиг
3.Хөгжмийн төрөлд
Тэргүүн байранд: Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ
Дэд байранд: Дорнод аймаг дахь цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Одхүү
Гутгаар байранд: Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн амьд хөгжмийн “Ирээдүй хамтлаг”
4. Ардын язгуур урлагийн төрөлд
Тэргүүн байранд: Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн “Боржигон нутаг” язгуур урлагийн хамтлаг
Дэд байранд: Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч М.Сүх-Эрдэнэ, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Мэндбаяр нар
Гутгаар байранд: Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Ганхолбоо 
5.Уран уншлагын төрөлд
Тэргүүн байранд: Дорнод аймаг дахь цагдаагийн газрын хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Лхагватөмөр
Дэд байранд: Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын туслах тоо бүртгэгч, цагдаагийн дэд ахлагч М.Одончимэг
Гутгаар байранд: Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Т.Ганбаяр
6. Гэр бүлийн урлагийн тоглолтын төрөлд
Тэргүүн байранд: Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Эрхэмбаатарын гэр бүл
Дэд байранд: Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Лхагвагарамын гэр бүл
Гутгаар байранд: Дорнод аймаг дахь цагдаагийн газрын хэв журмын цагдаа,цагдаагийн ахлах ахлагч Д.Нямбаярын гэр бүлийн тоглолт тус тус шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан юм.
Урлагийн наадамд авьяас чадвараа сорин оролцсон Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар, Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн нийт алба хаагчид болон гэр бүлийнхэнд нь эрүүл энх, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАРскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen