Албан шаардлагын биелэлт 80%-ийн гүйцэтгэлтэй, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна.

2019/05/24 81 0

Говьсүмбэр аймгийн мэргэжлийн хяналтын газар. 
Хүүхдийн баяр болох гэж байгаатай холбогдуулан худалдаа үйлчилгээний газруудад худалдаалж байгаа түүхий эд, бүтээгдэхүүний чанар, баталгаажилт, гарал үүсэл, хадгалалт, хугацаанд урьдчилан сэргийлэх хяналтыг гүйцэтгэж байна. Шалгалтанд худалдаа үйлчилгээний 46 объектийг хамруулж, хадгалалт, хэрэглээний хугацаа хэтэрсэн, хаяг шошгоны зөрчилтэй 6 нэр төрлийн 451 ширхэг 674800 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 12 актаар хураан авч аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлээд байна. 
Мөн хяналтын явцад хаяг шошго зөрчилтэй, баталгаажилтгүй 64 ширхэг 204800 хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгэж, илэрсэн зөрчлийн хүрээнд 3 иргэнд 150.000 төг торгуулийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах 14 заалт бүхий 5 албан шаардлагыг 5 газарт хүргүүллээ. Албан шаардлагын биелэлт 80%-ийн гүйцэтгэлтэй, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна.

Говьсүмбэр МХГазарскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen