Cүмбэр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн шинэ барилгын ажлын шав тавих ёслол боллоо

2019/05/24 103 0

Энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай 2-р сургуулийн шинэ барилгыг барихаар төлөвлөсөн билээ. Энэ төлөвлөлтийн дагуу тус сургуулийн шав тавих ёслолыг үйлдлээ. Ёслолын ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам, Засаг дарга Г.Батсуурь болон албаны хүмүүс, хийдийн лам хуваргууд, тус сургуулийн багш, ажилчид, сурагчдын төлөөллүүд оролцлоо.
Cүмбэр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн барилга нь 1954, 1956 онуудад ашиглалтад орсон бөгөөд сургуулийн барилга нь барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон боловч сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муутайгаас үйл ажиллагаа явуулсаар байгаа билээ.

Говьсүбмэр аймгийн ЗДТГазарскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen