ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА, ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2019 ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019/05/11 42 0


Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Монголын хуульчдын холбооны Говьсүмбэр аймаг дахь салбарын зохицуулагчтай хамтран Хуульчийн Про боно өдөр буюу хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа, үйлчилгээ үзүүлэх өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийг нээж Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Магвансүрэн үг хэлсэн бөгөөд мөн Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Х.Бат-Очир нээлтийн арга хэмжээний үеэр иргэний сайн дурын үндсэн дээр Хүүхэд хамгаалагч-аар томилогдож байгаа иргэнд үнэмлэх гардуулж өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Өдөрлөгөөр Шүүхийн тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар нээлттэй хорих анги, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Нотариатчдын танхимын Говьсүмбэр аймаг дахь салбар, Хүний эрхийн үндэсний комиссын Говьсүмбэр аймаг дахь ахлах мэргэжилтэн, Гадаадын иргэн харьяатын газар, аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл зэрэг хуулийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас холбогдох хууль тогтоомжуудаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөс гадна Шүүхийн тамгын газраас Шүүхийн төрөлжсөн архиваас үнэ төлбөргүй лавлагаа өгч, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн мэдээлэл, шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн цахим сангийн талаар мэдээлэл өгсөн. Улсын бүртгэлийн хэлтсээс 22 төрлийн лавлагаа, мэдээлэл гаргах боломжтой burtgel.mn цахим сангаас лавлагаа мэдээллийг газар дээр нь гаргаж өгч үйлчилсэн бол Төрийн архиваас ажилласан жилийн лавлагааг үнэ төлбөргүй гаргаж өгөх, Нотариатаас бүх төрлийн хуулбар үнэн тамгыг үнэ төлбөргүй дарж өгч үйлчилсэн. Цагдаагийн хэлтсээс цагдаагийн алба хаагчдын хамгаалах хэрэгсэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар нээлттэй хорих ангиас хорих ангийн хүмүүжигчдийн урласан бүтээлүүдийг тус тус дэлгэн танилцуулсан.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen