БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТЛООС ҮҮДЭЖ, ХОНЬ ХУЛГАНА БАРЬЖ ИДСЭН ТОХИОЛДЛУУД БҮРТГЭГДЖЭЭ

2019/04/26 112 0
Бэлчээрийн доройтлоос үүдэж, өлссөн хонь  хээрийн хулгана барьж идсэн гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн жил Хэнтий, Сүхбаатар аймгуудад өлссөн хонь хээрийн хулгана барьж идсэн тиалаар малчид мэдээлсэн байдаг аж. Улмаар энэ жил Хэнтий аймгийн хэд  хэдэн суманд өлссөн хонь хулгана барьж идсэн тохиолдол гарчээ.
Энэ талаар Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Г.Мандах “Бэлчээрийн доройтолтой болохоор хонь, мал уурагийн дутагдалд орж байна. Уурагийн дутагдалд орохоороо хулгана барьж идэж байна. Хулгана идсэн хонь хордлогод орж үхсэн. Үхсэн хонийг шинжилж үзэхэд гэдэснээс нь 10 шахам хулгана гарч ирсэн тохиолдол гарсан” гэсэн тодруулга өгчээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen