Нууцаар дагах, дуу дүрсний бичлэг зөвшөөрөлгүй хийсэн тохиолдолд хариуцлага хүлээнэ

2019/03/25 26 0

Хувийн нууцыг хуулиар хамгаалдаг. Гэтэл сүүлийн үед цахим сүлжээнд хэн дуртай нь хэн нэгнийг гүтгэн доромжилж, зүй бус бичлэг хийж олон нийтэд тарааж байгаа нь хууль бус үйлдэл гаргасаар байна.Нийслэлийн цагдаагийн газрын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүнийг нууцаар дагах, дуу дүрсний бичлэг хийх, цахим хаяг, гар утасны захиаг дур мэдэн үзэх, шалгах зэргээр мөрдөн мөшгисөн бол сэтгэл санааны хүчирхийлэл гэж үзэн Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага оногдуулна” хэмээв.  Тиймээс хэн нэгнийг хүсээгүй байхад хувийн нууцад нь дур зоргоороо халдаж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэхгүй байхыг анхааруулж байна.
О.ГэрэлОллоо.mn 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen