“Аюулгүй амьдах ухаан” сургалт зохион байгууллаа.

2018/11/04 227 0



“Аюулгүй амьдах ухаан” сургалт зохион байгууллаа.

      БСШУС-ын сайдын тушаалаар “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг батлуулан, 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж байгаа бөгөөд багш, асран хамгаалагчдын дэмжлэгтэйгээр аюул ослын талаар төсөөлж, өөрийгөө хамгаалах, бусдаас тусламж хүсэх аргад хүүхэд багачуудыг сургах юм. Энэ хөтөлбөрийн дагуу аймгийн оцгой байдлын газар “Аюулгүй амьдрах ухаан”-ы орон нутгийн сургагч багш О.Нацагмаатай хамтран сургуулийн өмнөх боловсролын багш нарт “Аюулгүй амьдах ухаан”-ы хөтөлбөрийг хэрэгжүүлэх заах арга зүйн сургалтыг зохион байгуулан “Хэн ч, хаана ч, бэлэн” буухиа тэмцээнийг явууллаа.
      Сургалтанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 8 цэцэрлэгийн 3 эрхлэгч, 44 багш оролцлоо.
      “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд боловсролын байгууллага төдийгүй, эцэг эхчүүд, орон нутгийн ард иргэд, мэргэжлийн байгууллагын дэмжлэг, оролцоо, хамтын ажиллагаа чухал бөгөөд "Аюулгүй амьдрах ухаан" сургалтын хөтөлбөрийг танилцуулах, хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2 дугаар цэцэрлэг, Бодь даатгалын Говьсүмбэр аймгийн салбартай хамтран 2 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхэд мэдээлэл хийлээ. Сүүлийн үед ахуйн түлэгдэлтэд бага насны хүүхэд өртөж байгаа нь эцэг эхийн хараа хяналт сул байгаатай шууд холбоотой тул гал түймэр, ахуйн осол, хүүхдийн даатгал сэдвээр мэдээллийг хийж, гарын авлага тараалаа. Энэ хүү мэдээлэлд 45 иргэн оролцсоэ байна.


Говьсүмбэр аймгийн ОБГ-ын АССУСАХМ ахмад В.Гэрэлчимэг

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл