Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд Дорноговьд хулгайн хэргээр баригджээ

2019/03/05 52 0
 
Сайхандулаан сумын иргэн Н-ний гэрт 2019 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэрэгт тус цагдаагийн газрын алба хаагч нар шуурхай ажиллаж, хэрэгтнүүдийг барьжээ.
Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн харьяа Б, Сонгинохайрхан дүүргийн харьяа Б, Н, Дундговь аймгийн харьяат А нар нь хохирогчийн гэрийн хаалгыг тасдагч багаж ашиглан эвдэж, автомашинтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож холбогдох шалгалтыг хийж байна.
Уг этгээдүүд нь Улаанбаатар хотод гэмт хэрэг үйлдэн эрэн сурвалжлагдаж байжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen