Хаваржилт хүндэрсэн газруудад өвс, тэжээл хямдралтай үнээр худалдана

2019/03/04 14 0

Хаваржилт хүндэрсэн Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймагт улсын нөөцөөс үнийг нь 50 хувь хямдруулж 4000 тонн өвс, 3000 тонн тэжээл олгохоор болжээ. Өвс, тэжээлийн үнийн зөрүүг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна.
Улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр олгож буй өвс, тэжээлийг зориулалтын бусаар зарцуулах, дамлан худалдаалахгүй байхад мэргэжлийн байгууллагууд хамтарч хяналт тавих аж.
Түүнчлэн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ оны хоёр, гурав, дөрөвдүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 хэмээр дулаан, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байх төлөв буй. Тиймээс Улсын онцгой комиссоос ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Батлан хамгаалахын сайд, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан даалгавар өгчээ.
Тэр дундаа аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хавар, намрын хуурайшилттай үед ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг илрүүлэх, шуурхай мэдээлэх, унтраах зорилгоор эрсдэл өндөртэй бүс нутагт хөдөлгөөнт эргүүл, хяналтын цэг ажиллуулахыг даалгасан байна.
Мөн иргэд болон байгаль хамгаалагчдын оролцоотой урамшуулалт морин эргүүлийг зохион байгуулах, алслагдсан суурин айл өрхүүдийг урамшуулах хэлбэрээр мэдээ мэдээлэл тогтмол авах зэргээр үүрэгджээ. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen