''АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ''-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2018/11/03 149 0
Аймгийн Засаг даргын дэргэдэх залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн ээлжит хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн Ш.Билэггүмбэрэл нээн, ГБХЗХГ-ын дарга бөгөөд салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Оюунбилэг удирдан явууллаа.
Хурлын ирц 76%-тай явагдлаа. 17 гишүүнээс 13 хүн оролцлоо.
Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ:
- 2018 онд залуучуудын чиглэлээр хийгдсэн үйл ажиллагааны танилцуулга
- Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс санаачлан цаашид хийх ажлын санал санаачлагыг нэгтгэх
- ЗАЛУУ ХҮН ТА-ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ аймгийн залуучуудын нэгдсэн чуулганы үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар тус тус хэлэлцсэн.
ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР:
1. Аймаг, сумдын залуучуудын хөгжлийн салбар зөвлөлүүд гишүүдийн уулзалтыг хийж, гишүүдийн тогтвортой байдлыг харгалзан дахин шинэчлэх
2.Залуучуудын хандлага төлөвшлийг эерэгээр нэмэгдүүлэх, идэвхитэй, оролцоотой, ухамсартай, хариуцлагатай залуусыг төлөвшүүлэх чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах
3.11 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Залуу хүн та- Хөгжлийн түүчээ” сэдэвт аймгийн залуучуудын нэгдсэн чуулганы үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулах, гишүүн бүр оролцох
4.Аймгийн болон сумдын салбар зөвлөлүүд 2018 онд хэрэгжүүлсэн ажлыг дүгнэх нэгдсэн уулзалт, арга хэмжээг 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen