Өвлийн энэ муухай ханиадыг саримсаар давцгаая!

2019/01/04 71 0
Дэлхий дээрх №1 эмийн ургамал бол түүхий саримс юм. Чингис хааны цэргүүд төдийгүй эртний Ром, европт саримсыг цэргийн хүнсэндээ хэрэглэж байсны ачаар байлдаан тулаанд ялалт байгуулж байсан түүхтэй. Эртнээс саримсыг амьдралыг аврах тустай гэж хүлээн зөвшөөрдөг. Ингээд та бүхэндээ саримсны ид шидүүдээс дурдъя.
А. Вирусын эсрэг: Иймээс ханиад, гепатитын вирусыг саримсаар устгаж болно. Ханиадаа эдгээхийг хүсвэл том хүн өдөр 9-10 хумс түүхий саримсыг хэрэглэнэ. Өглөө өлөн элгэн дээрээ 3 хумс саримсыг хэрчээд 1 хоолны халбага орги зөгийн балтай хольж иднэ. Яг ийм маягаар өдөрт 3 удаа иднэ. Идэж эхэлсний маргааш ханиад улам үгдэрсэн мэт болж болох ч үргэлжлүүлэн иднэ. Ингээд 2, 3 хоногоос байдал дээрддэг. Ханиадны эсрэг өөр ямар ч эмчилгээ хийхгүй байсан ч өвчин хөнгөрсөөр хурдан эдгэх болно. Хүүхэд бол биеийн жингээс хамаарч арай бага иднэ. Жишээ нь: 4 настай бол өдөрт 3 хумсыг иднэ гэсэн үг. Хэрэв дөнгөж ханиад хүрмээр юм шиг болоод эхэлбэл том хүн 3 хумс, хүүхэд 1-2 хумс түүхий саримс идчихэд л болно. 
Саримс хэрэглэж болохгүй эсрэг заалт:
  • Цусыг шингэлдэг учраас цус алдаж байгаа үед, ходоод гэдэсний хурц хямралын үед, хагалгааны дараахь 10-14 хоногийн дотор саримс хэрэглэхгүй.
  • Сарын тэмдгийн үед тунгаа багасгах буюу түр хэдхэн хоног зогсоох
    Саримсыг дараахь хүмүүс болгоомжтой маш бага тунгаар биеэ дасгаж хэрэглэнэ.
  • Жирэмсэн
  • Хөхүүл
  • ходоод гэдэсний хурц өвчтэй эсвэл ходоод гэдэсний архаг өвчний хурцдалын үед саримс хэрэглэхгүй. (нойр булчирхай, ходоод , цөс, даралт багатай хүмүүс, бөөрний хурц үрэвсэл) Өвчин хурц бол намжаах эмчилгээ хийгээд гайгүй болсон үед бага тунгаар болгоомжтой алгуур удаан хэрэглэнэ.
  • уналт таталт өгдөг хүмүүс
  • даралт багатай болон зүрх судасны зарим эмгэгтэй хүнд тохирохгүй. Эдгээр хүмүүс түүхий саримсыг хоолтойгоо хольж амтлагч маягаар бага багаар хэрэглээд байж болно.
  • Саримсны клизмыг тавих бол эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. 
    Саримс бол маш хүчтэй үйлдэлтэй эмийн ургамал тул бусад эмтэй зэрэг уухыг хорино.
    Бэлгийн бойжилтыг түргэсгэдэг тул хүүхэд өсвөр насныханд дандаа хэрэглэж болохгүй. Зөвхөн өвдсөн тохиолдолд хэсэг хугацаанд хэрэглэнэ. Полынь, пижма зэрэг эмийн ургамлууд нь адил үйлчилгээтэй байдаг тул орлуулах буюу ээлжлэн хэрэглэж болно. 
    Б. Бактерийн эсрэг: Антибиотокноос 10 дахин хүчтэй үйлдэлтэй боловч мөөгөнцөр үүсгэдэггүй.
    В. Паразит (шимэгчийн эсрэг): Шимэгчийг хөөх, устгах төдийгүй шимэгчийн өндгийг ч устгадаг. Энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл детоксын сургалтанд хамрагдаж болно. 
    Г. Мөөгөнцийг устгадаг: Энэ бүлэгт хөгц болон дрожжийг ч хамруулан ойлгоно. Дрожж бол мутацид орсон мөөгөнцөр бөгөөд халуун тэсвэртэй тул ходоодонд орж үржээд бидний хоол хүнсээр хооллож дархлааг доройтуулдаг “дайснууд” юм. Иймээс дрожж агуулсан талх, боов, пиво, квас хэрэглэхээ болих хэрэгтэй. Иймээс түүхий саримс идэж биеэ цэвэрлэх хэрэгтэй. 
    Д. Хавдрын эсийг найдвартай устгадаг. Найрлагандаа аллил сульфид агуулдаг тул өдөр бүр хэрэглэвэл бүх хавдраас сэргийлнэ. Лейкемияг дарангуйлна. 
    Е. Антиоксидант
    Ё. Хоргүйжүүлэх нөлөөтэй. Халуун хумхаагийн шумуул, могой, хилэнцэт хорхой, шавьжинд хазуулж хордвол саримс тустай. 
    Ж. Харшлын эсрэг. Диаллил сульфид, тиакремонон агуулдаг тул харшил, үе мөчний үрэвсэл намдаана. Агаарын замаар харшлын агент орж ирэхэд харшуулахгүй. Псориязд сайн.
    З. Биеэс хүнд металлыг зайлуулдаг. 
    И.Сахарны диабетад сайн. Инсулин ялгаралтыг идэвхижүүлнэ.
    Й. Элэг өөхлөхөөс сэргийлнэ. Таргалахаас сэргийлнэ.
    К. Аллицин агуулдаг тул даралт ихдэхэд сайн. Зүрхийг хамгаална. Зүрхний шигдээс, титэм судасны хатуурлаас сэргийлнэ. Судасны уян чанарыг сэргээдэг. 
    Л. Биеийн бүхий л хэсэгт үйлчилж эрүүлжүүлдэг тул олон өвчнөөс салахад тус болдог. Кали, селен, эслэг, витамин В ба С агуулдаг тул дархлааг сэргээж ханиад шуухинаа, хоолой, уушиг, бөөр шээсний замын үрэвслийг эмчилнэ. Батга арилгана. 
    М. Хүчтэй сэргээх үйлчилгээтэй. Толгойн өвчин, мигрень, ревматизм, нервтэхийг намжаана. Хоолны дуршлыг сэргээнэ. Өтгөн хаталт, суулгахад сайн. Бэлгийн дур хүсэл ихэсгэнэ.
    Н. Цус цэвэрлэнэ. 
    О. Мөнгөн усны хорыг тайлдаг тул вакцины сөрөг нөлөөг арилгана. 
    Ө. Дархлаа сайжруулдаг тул вакцины оронд хэрэглэж болно. 
    Саримсыг жижиглээд тасалгааны агаарт 10 мин тавихад аллейн нь аллицин болж хувирдаг бөгөөд энэ нь илүү хүчтэй үйлчилгээтэй. Саримсыг түүхийгээр хэрэглэх хэрэгтэй ба үрж, миксердэж болно. 
    Хоолоо түүхий саримстай идвэл эдгээр нян, вирус, шимэгчийн халдвар бүхий хоолноос хордохгүй.
    Жил бүр 15 өдрийн турш өдөрт 15-30 хумс саримс идвэл бүх өвчнөөс эдгэнэ. Хөгшрөлтөөс сэргийлнэ. 
    Өглөө өлөн элгэн дээрээ аяга усаар даруулж уувал сайн. Зөгийн бал, саримс хоёрыг түүхийгээр нь хольж хэрэглэхэд нөлөө нь хүчжинэ. Энэ бол эрт дээр үеэс хэрэглэж ирсэн ардын эмчилгээ юм.
    Үйлчилгээ нь хурдан эхэлдэг, цусны судсанд 10 цагийн турш эргэлддэг. Найрлаганд нь 200-аад ашигтай бодис байдагийн дотор витамин, эрдэс, аминхүчилүүд, энзимүүд байдаг.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen