Өмнөд Солонгост цуврал киноны үйл явдлаас санаа авсан хүн амины хэрэг гарчээ

2019/01/03 103 0
Өмнөд Солонгосын JTBC сувгаар “SKY Castle” нэртэй цуврал кино яг одоо цацагдаж байгаа юм. Тэгвэл энэ бүтээлд гардаг үйл явдлыг дуурайсан хүн амины хэрэг саяхан нэгэн эмнэлэгт гарчээ.
Сөүл хотод байрладаг Канбук Самсунг эмнэлгийн сэтгэл мэдрэлийн эмч Лим Се Вон өнгөрсөн Даваа гарагт өвчтөндөө хутгалуулж амиа алдсан юм. Тухайн өдөр өвчтөн эмчээ элдэж хөөсөөр эцэст нь гүйцэж, цээжинд нь олон удаа хутгалсан байна.
Уг гэмт хэрэг гарахаас хэдэн өдрийн өмнө “SKY Castle” цувралын нэг ангид хагалгааны үр дүнд сэтгэл дундуур үлдсэн өвчтөн эмч рүүгээ зэвсэг барин дайрч байгаа үзэгдэл гарсан ажээ.
Өвчтөн энэ киног үзээд эмч рүүгээ довтлох сэдэл төрсөн гэж эмнэлгийн захиргаа үзэж байна. Улмаар Солонгосын Эмч нарын Холбоо уг эмгэнэлт явдлын дараа JTBC сувагт хаягласан мэдэгдэлдээ аллагад буруутай үзэгдлийг цувралаасаа хасаж, анагаах ухааны салбарынхнаас уучлал гуйхыг шаардсан байна.
Арванхоёрдугаар сарын 8-ны өдөр цацагдсан “SKY Castle” цувралын зургаадугаар ангид энэ үйл явдал гардаг ажээ.
Эх сурвалж: Korea Times
Э.СЭМҮҮН, IKON.MNскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen