Иргэд, ААН-үүдээс “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлт авч байна

2021/03/11 59 0

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд ХААН Банк хамтран ажиллаж 3%-ийн  хүүтэй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлтийг орон даяар байрлах салбар нэгж болон онлайнаар хүлээн авч байна.
Энэхүү хөнгөлөлттэй зээлийг жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон бичил бизнес эрхлэгч иргэдэд зориулан ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор гурван жилийн хугацаатай олгохоос гадна банкнаас ижил зориулалтаар авсан зээлийн үлдэгдлийг дахин санхүүжүүлэх юм.
Нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ ААН-ийн хувьд 500 хүртэлх сая төгрөг байх бол хувиараа болон бичил бизнес эрхлэгч иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Мөн барьцаа хөрөнгө дутагдалтай аж ахуйн нэгжид Зээлийн батлан даалтын сангаас 60 хүртэл хувийн батлан даалт гаргуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, зээлийн батлан даалтын хувь нь зээлийн дүнгийн 30%-60% буюу 300 хүртэл сая төгрөгөөс хэтрэхгүй байх юм.
Зээл хүсэгчид тавигдах шаардлага:
ААН-ийн хувьд:
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх; (Татварын ерөнхий газрын лавлагаагаар /цахим болон цаасаар/ тодорхойлно.)
  • Бизнесийн онцлогтой холбоотой бусад нэмэлт шаардлага;
Бичил бизнес эрхлэгч иргэний хувьд:
  • Бизнесийн онцлогтой холбоотой бусад нэмэлт шаардлага;
Энэхүү зээлд хамрагдах хүсэлтэй жижиг дунд бизнес эрхлэгч ААН болон хувиараа бизнес эрхлэгч иргэн та цахимаар хүсэлтээ гаргахыг хүсвэл ЭНД дарна уу. Мөн харилцагч та ХААН Банкны өөрт ойр байрлах салбар нэгжид хандан хүсэлтээ гаргах боломжтой.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл