Тахал өвчин бол наадгай, пиар хийх талбар биш

2020/03/17 76 0

Тахлын голомтонд өвчтнийг үзсэн анхны эмч, сувилагч нар хамтдаа хоригддог халдвар хамгааллын журамтай. Өвчтөн эдгэсэн, үхсэн ч түүнээс хойш эмч сувилагч нар өвчний нууц үе өнгөртөл хөл хоригдоно. Голомтоос хэнийг гаргахгүй, мөн хэнийг ч нэмж оруулдаггүй ёстой.
Хүндэрч буй өвчтөнд зүрх, мэдрэл, мэс заслын ямарч шинж тэмдгүүд хүндрэл илэрч нарийн мэргэжлийн зөвлөгөө тусламж авах шаардлага гарнаа. Тэр зөвлөгөөг мэргэжлийн эмч нар гаднаас нь өгдөг. Түүнээс биш тэр голомт уруу ахин хүн нэмж оруулдаггүй ёстой. Тэр тусмаа одоо цагт гар утас, цахим видео холболт гээд асар их боломж бий болсон учир ямарч зөвлөгөөг авах бүрэн боломжтой. Голомтод хоригдсон эмч сувилагч нар хамтдаа өвчнийг ялна. Үгүй бол хамтдаа ялагддаг жамтай. Голомтонд байгаа эмч өөрөө мөн халдвар авах тохиолдол байнаа. Тэгвэл өөрийгөө, мөн сувилагчаа эмчилдэг. Хатуу хэлэхэд дэглэмээ сахиагүйгээс, эсвэл гэнэ алдснаас халдвар авбал хамтдаа л үхнэ гэсэн үг. Тийм ч учир эмч хүн тангараг өргөдөг.
Эмч хүний үүрэг бол аюулт халдварыг бусдад тараахгүй байх үүрэгтэй. Голомтыг цомхтгоно, голомтыг устгана гэж үүнийг хэлж буй юм. Энд миний удирдан ажиллаж байсан Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийг тарваган тахлын голомтонд ажиллаж амь насаа алдсан эмч Ц.Магсарын нэрэмжит болгосон түүхтэй. Энэ дамшрамд манай баянхонгор аймгийнхан бол аюулт тарваган тахлын голомтонд ажиллах арвин их туршлагтайг дурьдсу.
Халдварын голомтыг цэгцэлж дуустал тэндээс хэн ч гарах ёсгүй, хэнийг ч голомтонд нэмж оруулан халдвар тараах ёсгүй. Голомтонд орсон л бол дуусгаж байж гардаг ёстой.
Мөн халварыг ийш тийш нь зөөвөрлөж халдварын хүрээ голомтыг өргөжүүлж болохгүй. Халдварыг тараасан бол Эрүүгийн хуулиар халвар тараах гэсэн заалтаар арга хэмжээ авдаг.
Ер нь халдвар, тахлыг дарах устгах алтан зарчим бол голомтыг бүрэн тусгаарлах. Халдварыг тараах, дамжуулах, бүх замыг бүрэн таслах явдал гэж үздэг. Тэгвэл комид19 халдварын дамжих зам нь агаар дуслын болон хүрэлцэх зам. Агаар орчин болон халдвар тээгчийн нус шүлс, хөлсөөр халдварлагдсан орчин гэсэн үг. Дамжуулагч, зөөгч нь хүн. Одоо эндээс халдварыг таслан зогсоох тактик нь аюулыг тээж буй хүн-голомтыг бүрэн тусгаарлах явдал юм.
Агаар орчныг ариутгах, агаараар тархах замыг хаах. Маскаа зүүх. Хүрэлцэх орчныг таслахын тулд орчны ариутгал. Гар угаах.
Голомтыг аль болох цомхтгох. Халдварт өвчтэй хүнийг нэг хотоос нөгөө хот уруу зөөхгүй байх. Аймаг аймагт нь голомтоо устгана гэсэн үг. Түүнээс хэн нэг нь голомтонд орж гараад байх, биш голомтыг зөөх асуудал биш.Хэрвээ голомтоор хүн орж гараад байна гэвэл өөрсдөө тараагч болох үндэстэй. ...
Саяхан хятадын голомтонд ажиллаж ялж гарсан эмч нар баяраа хийж маскаа тайлж байгааг үзүүлж байсан. Тэр мөчийг харахд эмчийн хувьд ингэж ялж гарч ирдэгдээ гэж бодогдож л байлаа.
Манайд, зөвхөн сүүлийн 30-аад жилд холероос эхлээд САРС, МЭРС ФЛУнүүд гээд олон тахлын дэгдэлт гарч байсныг хамтын хүчээр амжилттай давж байв.
Тахал дэгдэж буй энэ үед ахмад туршлагатай эмч нарынхаа заавар зөвлөгөөг тусгаж бүх нийтээрээ хамтран ажиллаж байж л аюулыг эндэгдэл, хохирол багатай давна гэж мунхагланам.
Иргэд тайван байж төр засгаас явуулж аьч арга хэмжээг дэмжин өрх гэрийн дэглэмээ сайн сахьж чадвал бидэнэд айж сандрах явдал үгүй билээ.
Эмч Д.Батнасан. 2020-03-17
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen