Улсын хэмжээнд Малын зүй бус хорогдол өсчээ

2020/02/18 23 0

Улсын хэмжээнд малын зүй бус хорогдол 2020 оны 1 дүгээр сард 48.6 мянга бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 23.0 мянгаар өсчээ. Бие гүйцсэн малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 20.6 мянга, хонь 21.3 мянга, үхэр 3.9 мянга, адуу 2.8 мянгаар, тэмээ 31 толгойгоор тус тус хорогдсон байна.
Нийт хорогдсон малын 42.3 хувийг ямаа, 43.8 хувийг хонь эзэлж байна.
Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон 31.0 сая эх малын 5.5 мянга (0.02%) нь 2020 оны 1 дүгээр сард хорогдсон байна. Архангай, Завхан, Ховд, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудад 0.4-1.2 мянган толгойгоор хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 71.5 хувийг эзэлж байна. Харин 612 хээлтүүлэгч мал хорогдсон байна. Төрлөөр нь авч үзвэл, ухна 301, хуц 225, бух 50, азарга 23, ат 13-аар тус тус хорогдсон байна. Улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2020 оны 1 дүгээр сард 0.5 мянган болж, өмнөх оны мөн үеэс 23 (5.2 хувь) толгойгоор нэмэгдсэн байна


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen