Манжуур гэдэг аймшгийн газарлуу явж үзлээ...

2018/11/23 78 0

Бүгд л нэг нэгнээ дуурайж Манжуур явах сонирхолтой. Боломж нь таарвал шууд л явна. Хэдэн цаас хурааж хурааж түүнийгээ доор бичсэнчлэн загнуулан байж үрдэг нь харамсалтай. 
"Автобусаар 32 цаг явж очсоны дараа 4 одтой гэх дрож нь халтар буудалд оруулж, бөөн бөөнөөр нь нийтийн шахуу хоолонд оруулна. Хятад зөөгч нар нь ачааллаа дийлэхгүй ярвайцгааж хоолоо бидний дунд нэг нэгээр нь шидлэхийн... /Манай найз бүр дүрвэгсэд болоод явж байгаа юм санагдчихлаа гэсэн хаха /
За тэгээд шуба,хувцас энэ тэр авах гээд бүгд хэдэн цаасаа солиулж очоод худалдагч нарт нь загнуулаад бараг зодуулах шахах юмаа. 
Mанай автобус 45 хүнтэй байсан... За бараг 10 автобус. Нэг хүн доод тал нь сая төгрөгтэй гэж бодоход 450 сая төгрөг манжуурлуу аваачиж өгч дээрээс нь загнуулцгаасан байна.
Энэ үеэр Эрээн, Бээжин , Улан-Үүдрүү хичнээн хүн хэдэн төгрөг аваачиж өгсөн бол гэж бодхоор манайх хэзээ нэг хөгжинө дөө гэж дотроо их л харамсаж байлаа..
Дотоодын үйлдвэрлэлээ дэмжие, хөгжүүлье гэж юутай үнэн бэ!!!" хэмээн бичсэн нь уншигч танд нэг зүйл бодуулах байх. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen