Аймгийн ахмадын хорооны мэдээлэл

2019/08/16 56 0

        Аймгийн ЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд энэ онд ахмадын хороонд 25,0 сая төгрөгөөр чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж худалдан авч өгөхөөр төлөвлөсний дагуу тоног төхөөрөмжүүдээ хүлээн аваад байна. Эдгээрээс Баянтал, Шивээговь сумдын ахмадын хороонд 7-8 төрлийн тоног төхөөрөмж өгөхөөр шийдвэрлэсний дагуу Шивээговь суманд 4,5 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 8-р сарын 14-ний өдөр болж, аймгийн ахмадын хорооны дарга Л.Насанжаргал. УЗ-ийн гишүүн С.Дорж, Шивээговь сумын Засаг дарга Ягаанцэцэг, ахмадын хорооны дарга Д.Гэрэлмягмар нар болон тус сумын ахмадуудын төлөөлөл оролцож, ахмадуудынхаа эрүүл насжилтын төлөө анхаарал халамж тавьж, томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа аймгийн Засаг дарга Г.Батсуурь болон ахмадын хороонд баярлаж талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн тоног төхөөрөмжийг хайр гамтай ашиглахын зэрэгцээ сумын ЭМТ-өөс анхаарал тавьж, ахмад настнуудын эрүүл мэндийн байдал, хэрэгцээ шаардлагыг харгалзан үйлчилгээ үзүүлэхэд тусалж ажиллахаар боллоо. Энэхүү арга хэмжээнд сумын ахмадууд баярлаж байгаагаа дахин дахин илэрхийлж байлаа.


Аймгийн ахмадын  хорооскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen