Жиргээ: Лам нар сонсцгоо!!!

2019/07/02 55 0
Энд нэг зүйлийг лам нарт хандаад хэлмээр байна. Яагаад лам нар талийгаачдаа зориулж нэг мод тарьчих гэж хэлдэггүй юм бэ. Хэрвээ лам нар тэгж хэлээд байсан бол Далан давхрын оршуулгын газар өдийд дүүрэн модтой болчих байлаа. Хоёрдугаарт, та бүхэн Улаанбаатарын ойр орчимд буй ой руу ороод үз. Арц байхгүй болчихсон. Шарга морьт, Яргайт, Жигжид, Богд уулын аль ч ам руу ороход арц үнэртдэг байлаа, арав, хорин жилийн өмнө. Одоо ямар ч арц байхгүй. Мэргэжлийн хүмүүсээрээ арцыг хэрхэн тарих вэ, яаж үрслүүлэх вэ гэдэг дээр эрдэм шинжилгээний ажил хийлгэж байна. Хийд, лам болгон л өнөө сайхан арцыг маань гялгар уутанд хийгээд л өгөөд байдаг. Буян хийгээд байна уу, бузар хийгээд байна уу, тэд. Ядахдаа бид арцыг эргэлтэд оруулж худалдааны арц гаргая. Лам нарыг үүнд уриалмаар байна. Лам мод тарихыг үзсэн үү. Дашчойлон, Гандангийн лам нар мод тарихыг харсан уу.
-Гандантэгчинлэн хийд рүү өгсөхөд хэдэн мод суулгачихсан харагддаг шүү дээ?
-Гандангийн мод ургадаггүй байхгүй юу. Хамба, гавж, да лам нар нь нэг нэг мод нүдлээд авчих л даа. Өөрөө очоод усалж амжихгүй бол шавь нараараа услуулж ургуул. Нэг хүн бурхан боллоо гэхэд ар гэрийнхэнд нь “Хүүхдүүдийнх нь тоогоор мод тариарай" гээд хэлчихэд л боллоо. Мод тарихад нь үйлчилдэг компаниуд нь хэдийнэ бий болчихоод байж байна. Манай компани очоод тариад, услаад, хар шороог нь аваад очно. Арчлаад өгнө.
Мод үржүүлгийн “UВТ” компанийн ерөнхий захирал Х.Болдбаатар
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen