Говьсүмбэр аймгийн угтах хаалга 81.8 сая төгрөгийн үнэтэй

2019/03/11 9 0

Говьсүмбэр аймагт 2019 онд цөөнгүй бүтээн байгуулалтын ажил хийгдэх аж. Энэ ажлуудтай аймгийн Засаг дарга Г.Батсуурь танилцсан байна. Тус аймаг энэ онд  “Үдэлт, угталтын хаалга”-тай болох гэнэ. Хаалгыг улсын төсвийн 81.8 сая төгрөгөөр хийх аж. Мөн  Цэргийн алдар хөшөөний тохижилтийн ажлыг үргэлжлүүлэн хийх бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангийн 112.4 сая төгрөгийг зарцуулах юм байна. Үүнээс гадна улсын төсвийн 106.0 сая төгрөгөөр Сүмбэр сумын 2-р баг Боржигин чуулгын урд гадна талбайн тохижилт, улсын төсвийн 389.9 сая төгрөгөөр Найрамдал хотхоноос төмөр замын вогзал хүрэх дугуйн замыг хийнэ.
Мөн 2019 онд Сүмбэр сумын III багт шинээр баригдах 5 давхар 60 айлын орон сууцны барилгын дэд бүтцийг улсын төсвийн 300.0 сая төгрөгөөр хийх аж.
 
М.Болд


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen