Орчин үеийн Буддистуудад илгээх таны мэссэж юу вэ?

2020/02/10 11 0

- Миний илгээлт тусгайлан Буддист, эсвэл Христиан, Хиндү нарт биш, бүх хүн төрөлхтөнд хамаатай. Учир нь, би аливаа талцал, анги ялгааг шүтдэггүй. Буддист хуврагт миний хэлэх эхний зүйл бол: Будда болох сайхан, Буддист болох муухайг ойлгоосой гэж хүснэм. Христ болох сайхан, Христиан болох муухай. Учир нь, Буддист, Христиан аль аль нь амьгүй хуулбар. Гаутам Буддаг бодоод үз. Тэр Буддист байгаагүй, зүгээр л өөрөөрөө байсан. Энэ нь түүний гоо сайхан, агуу чанар.
Миний илгээх мэссэж: Гаутам Буддаг ойлгохыг хичээ! Тэрээр энэ хөрст дээр алхаж байсан эрхэм дээд хүмүүний нэг. Г. Уэллс дэлхийн түүхийг хүүрнэсэн номондоо түүний тухай алтан мөрийг сийлсэн байдаг: “Гаутам Будда цорын ганц бурхангүй хүн байх. Гэсэн атлаа тэр үнэхээр бурханлаг нэгэн” гэжээ. Гэгээрлийн агшинд тэрээр ямар ч бурханыг нээгээгүй. Бүх оршихуй гэрлээр дүүрэн, ухамсраар дүүрэн авч хэн нэгэн Бүтээгч эзэн байгаагүй. Бурханлаг чанар байснаас биш Бурхан байгаагүй. Энэ бол шашны түүхэнд хувьсгал болсон юм. Будда Бурхангүй шашныг үндэслэжээ. Анх удаа шашны төвд Бурханыг биш, хүнийг тавьсан. Гадагшаа зүглэхээ больж, дотогшоо нэвтэрсэн цагт хүн бүхэн бурхан чанараа нээнэ. Сөөм сөөмөөр ахисаар нэг л өдөр дотоод цөмдөө хүрэх цагт их тэсрэлт болдог. Тийм учраас би “Буддаг ойлгохыг хичээ! Гэхдээ Буддист болох хэрэггүй” гэж хэлж байгаа юм. Түүнийг аялдан дуурайж, үгийг нь мянга түм давтаад нэмэргүй. Чи өөрийнхөө замаар явж, өөрөө л нээх учиртай.
Миний илгээлт Христиан, Жайн, Хиндү, Лал бүгдэд хамаатай. Тэд бүгдээрээ ижил алдаа хийдэг учраас ижил залруулга хийвэл зохино. Ухаарч сэхээр! Ухаарал, сэхээрэл чиний хайрыг хөндхөгүй. Чи Будда, Христ, Кришнаг хайрладаг бол ухаарч сэхээрснээр улам хайрлана. Аль болох олон цэцгээс балын шимийг хураа! Улам бүр баяж! Гэхдээ ухаарал нь чинийх байх ёстой. Тодорхойлох тэмдгээр хашсан хүний ухаан – эшлэл байх ёсгүй. Өөрөө мэдэрч, өөрөө харах учиртай. Тэгж гэмээ нь ухаарал, амьдрал хоёр чинь ижилсэнэ. Эс бөгөөс амандаа Буддагийн үгийг давтаж, ачир дээрээ өөрийг үйлдсээр явна.
Ошо: Агнистын гэгээ
Орчуулсан П. Бадрал
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen