"Эх хэлнийхээ дархлаа"-г цахим орчинд сайжруулахад хамтран ажиллахыг хүсье

2019/08/31 100 0


2019-2020 оны хичээлийн жилийн нээлт 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Ням гаригт болно. Монгол улсын ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлигийн дагуу 09 сарын 01-ний өдрийг "Эх хэлний өдөр" болгон энэ хичээлийн жилд "Цахим орчинд монгол хэлээр зөв бичиж сурцгаая" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. 
Та бүхэн идэвхтэй оролцож "Эх хэлнийхээ дархлаа"-г цахим орчинд сайжруулахад хамтран ажиллахыг хүсье.
Учир нь кирилл, латин хэлээр хольж бичих, цаашлаад үсгийн дүрмийн хувьд өөрсдийн хэллэгээр бичиж цахим орчинд буруу хэвшил тогтоох, найруулгын хувьд өнгө аяс гажуудуулсан, зориуд мушгин гуйвуулсан, учир зүйн алдаа гаргасан бичлэгүүд олонтоо гарч байна.
Иймд цахим орчинд зөв үлгэр дуурайл үзүүлж боловсролтой иргэн хүний хувиар цахим орчныг соёлтой хэрэглэж хэвших, нийтээр кирилл үсгээр зөв бичихэд дуудсан аянд нэгдэхийг уриалж байна.


БСУГазарскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen