Сэтгэлгээ буюу эргүүлэг.... / Сэтгэхүйн ​нийтлэл/

2019/08/28 435 0


Сэтгэлгээ буюу эргүүлэг....

/ Сэтгэхүйн нийтлэл/

Олон эхтэй яриа уулаас явуургүй. Хүний санаа хоёрдуулсан,барьж авах юмаар муу,асуудал тодорхойгүй,тиймдээ ч эцсийн нааштай үр дүн тааруу,хий хоосон мэдэмхийрэл хардлагадагуулах нь байдаг.Үүний жишээ нь Говьсүмбэр аймгийн Сүмбэрсумын төвөөс холгүйхэн газарт нэгэн компани ашиглалтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зэлүүд талын онгон хөрсөнд аварга техникийн хүнд шанага буулгасан цагаас үүдэлтэй өвөлжин, хаваржингаа сунжирсан хар, цагаан хэл,ам...Бие биеэ үгүйсгэсэн,дайрч довтолсон,бичиг баримт сэлтийг хальт харсан болж,хэтэрхий мэдэмхийрсэн,барьцтай ойлголтгүйгээр бусдыг уриалан дагуулсан,бөө дуудсан,төрийн өмнөөс эз мэдэж дуугарсан, албан бус төлөөллийн үүрэг гүйцэтгэх гэж зүтгэсэн гээд шударга тэмцлийн стандарт алдагдуулсан аман сөргөлдөөний учрыг олж, хужрыг тунгаахын тулд,мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах сэтгүүлзүйн наад захын зарчмыг баримтлан аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга,”Экү Сора” ХХК-ний захирал,”Хотол Чойр” ИНБ-уудын сүлжээний Удирдах зөвлөлийн дарга нартай уулзаж ярилцахад дөрвөн өөр өнцгөөс дур зоргоорообараг нь хувийн сонирхлоо давуу гаргах гээд ч байгаа юм шиг санагдаж байв.Дөрвөн талаас нь татаж чангаасан,тэнжээдэж тэлсэн,асуудлын гол зангилааг өөх ч биш булчирхай ч биш,авч ч, хаяж ч болохгүй жонхууруулсан нь гайхаш төрүүлсэн. Аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам”Айл өрх, иргэдэд эзэмшлийн газар олгосон газар давхацсан”, аймгийн Засаг дарга Г.Батсуурь” Газар мундсан биш ажлаа эхлэхээс нь өмнө аймгийн төвд хэт ойрхон суурьшлын бүс нутагт зөвшөөрөхгүй ээ, жоохон цаашлаад үйл ажиллагаа явуулж болно шүү дээ”,ТББ-ын төлөөлөл, хуульч Э.Сайханаа”Энэ компани бичиг баримт бүрдүүлэлтээсээ л хууль зөрчсөн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах наад захын эрх зөрчигдөж байгаа” гэсэн бол “Экү Сора”ХХК-ний захирал А.Бадрах” Манайх аймгаас иргэдэд эзэмшил газар олгохоос тээр өмнө 2004 оэоос хайгуулынажлаа эхэлсэн байсаан.Тэр үед ажиллаж асан аймгийн Хот байгуулалт,газрын харилцааны албаны дарга Тамир нь өөрөө буруугаа хүлээж бид дотроо зохицуульяа” гэсэн гэх .

Сөөм газрын хөрс шороог онгичиж хөндөж хүрздэж,лоомдохгүй, ухаж төнхөхгүй бүрэн бүтэн байлгаасай нь гэхдээ ээж,ааваас заяасан эр бие, эх орондоо өргөсөн тангаргаа няцалгүй улс гүрнийхээ тусгаар тогтнол,эв нэгдэл,хойч үе, үр садынхаа сайн сайхны төлөө амь биеэ зольж тэмцсэн өвөг дээдсийнхээ ариун сэтгэл язгуур санааг хүндэтгэн дээдэлж амьдрах нь зүй ёсных...

Саяхан Өмнөговь аймгийн иргэдийн санаачилгаар “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”,”Эрс шинэчлэл хөдөлгөөн”,”Уугуул хөдөлгөөн” ТББ-уудаас хамтрантөрийн ордны иргэний танхимд зохион байгуулсан “Тост, Тосон бумба” хоёрдугаар шатны үндэсний хэлэлцүүлэгт сайн дураараа оролцож хүмүүсийн санал бодлыг тандаж сонирхлоо.

Омогшиж огшоод л, орилж уйлаад л,уурлаж унтууцаад л, учирлаж тайлбарлаад л байх боломж чадлаараа ярьцгаалаа, оролцогчид маань.Байгальтайгаа буруу харьцсаны гор айлсаад ирчихсэн, амгалан тайван ажин түжин ус нутаг нь дайны хөлд гишгүүлсэн мэт түүнээс ч долоон дор ундуй сундуй болж тав тух алдах хүсэх юм бишээ.Чөлөөт зах зээлийн авирыг улаан мөнгө болгож сэтгэсэн зарим нэгнийхэтэрхий хомхой, дэндсэн аминчхан шунахайрлын дэргэд юу ч бишээ.

Миний Монголынбаялаг сайхан ярианы хэлэнд ”Нэг талд нь гаргах, нэг тийш нь болгох” гэсэн үг байдаг нь нарийн учир жанцантай санагдаад байдаг юм.

Уул уурхайн сэдвээр энэ салбарын “найман талст” гэж болох эдийн засгийн үзүүлэлт,нөхөн сэргээлт,олборлолт,хайгуулын,ашиглалтын зөвшөөрөл тойрсон асуудал,хаалтын гэрээ,нийгмийн хариуцлага,ХАБЭА гээд бусдын адил юу эсийг өгүүлж болох ч иргэдийг соён гэгээрүүлэх талаас нь сонирхвол яанав гэсэн бодол эртнээс тээж ирлээ, хэргийг нь гаргаюу..барах нь уу үгүй юү,үзээд алдах..

Орон нутгаасаа жишээ татахад, хүрэн нүүрснийШивээ-Овоогийн ил уурхайгаан талбайгаас гар дамжуулан худалдан авсан ” Экү Сора” компани үйл ажиллагаагаа эхлүүлэхээс үүдэлтэй “Чи, би, эрэгчин, эмэгчин,эх нутгаа зарсан үрсэн, хэнхдэг цээжээ яруулсан өрлүүлсэн”-ээ зарласан, эргээд нэгэн хонхорт амьдрахгүй, амьсгалахгүйдээ тулсан, ил, далд хараал ерөөл, хэрүүл тэмцэл хаврын яргуйтай хамтдаа “цэцэглээд”, баяр наадмын өдрүүдийн өмнөхөн ”хатаж хагдарлаа”. Арга нь барагдаж, горь нь тасарсан хүмүүс ”Хүн гэдэг амьтан чинь ямар гээчийн муухай юм бэ” гэж халаглаж байдаг яг л тэр гээч.

Аливаа асуудлын талаар гүехэн мэдлэгтэй улс зориудаар, бодлоготой явуулах буруу, зөрүү мэдээлэлд автахдаа үлэмж хялбархан нь энэ хаврын сошиалаар түгээсэн шударга бус өрсөлдөөний өдрүүдэд илэрхий харагдлаа.Дэвэлцэж, хөвсөлцсөн, дэгдэж шуурсан,хөөрч цахарсан энэ тэмцэл тийм ч олонхоног насалсангүй ээ.Тавилан нь тэр бизээ.Нэг, нэг тамга халаасалж аль нэгэн ТББ-ын нэр барьсан бие хүн “сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн,ашгийн бус,улс төрөөс ангид” байх дүрэмтэй энэ байгууллагын язгуур эрх ашгийг хуулиас гадуур “хувийн өмч” мэт санаатай буюу санамсаргүйгээр навс унагаж, өөрийн эрх ашигт эвцэлдүүлэн ашиглаж болдогийг харж мэдэрсэн би бээр ямар азгүй хүн бэ гэдгээ яс махандаа тултал ойлголоо.

Бүүр төрийн байгууллагын “эх оронч” санаачилга, ивээс түлхээсээр гээч.Энэ жижиг компанийг хөрс хуулалтаа хийж, дээжийн шинжилгээ өгөхийг эрс эсэргүүцэж, элдэв нэр хоч зүүж мэргэжлийн болон хяналтын байгууллагууд, салбарын яамд нэхээгүй бичиг баримт тооцоо судалгааг сөхөн нэхэж ...заавал ч үгүйдэгээдэж унагах, ажлыг нь саатуулахын тулд байх аргаа дайчлан шавхах,иргэдэд хэт нэг талыг барьсан бодит бус мэдээллийг шахах,өөрсдийнхөө байр суурийг “бурхан гуйсан ч...” хамгаалж авч үлдэхээр нүдээ таг анин, шүдээ тас зуун байж үхэлдэн тэмцэх энүүхэнд.

“Хүн хэлээрээ мал хөлөөрөө” байсан цаг ул болж..углуургыг нь олох тоймгүй болсон шигээ. Нийтлэл минь юу руу дөхөөд байгаа нь эрхэм уншигч танд анзаарагдаж байгаа бол нэн таатай санагдахсан. Сүүлийн жилүүдэд уул уурхай гэхлээр хадны мангаа шиг айдас хүйдэст автах, хар дарж зүүдлэх, ёрын зөн төрөх нь халаг сэтгэлгээ ялангуяа орон нутгийнханд өөрийн эрхгүй төрдөг болж. Угтаа ухаж төнхөчсөн юмны ёроолд юу үлдэнэ гэж ... бас ургаж төлжинө гэж үү...Шавхруугүй ёнзгоор нь ховх малтаж байж л санаа амран жолоо цулбуураа татан буцах... түүнээс нааш чих нь шуугиж, нүд нь бүрэлзсэн ч амандаа үмхэх атга шорооны төлөө туйлдаж ядартлаа сувдаглан дайрах... үдийн цооносон наранд худгийн хүйтэн ус руу дайрах ангасан хонь мал шиг... оронд нь амбаар сав, бүтээн байгуулалт биш онгойсон харанхуй нүх, унаган байдлаа алдсан суваг шуудуу,уруйн усанд идэгдэж эвдэрсэн газрын хэвгий...

Монголын урансайхны “Өнөр бүл” киноны үйлдвэрийн дарга/ МУГЖ. Пүрэвээ/-ын хэлдгээр”..юм, юм хольсон хярамцаг шиг сэдэв олъё гэвэл ядах юмгүй-Уул уурхай.Уламжлалт нүүдлийн МАА эрхэлж бараг нь дэлхийн брэнд болгож өвлөснөөрөө гайхуулж шинэ үеийн түүхээс авч үзэхэд 100-гаад жил явж ирсэн Монголчуудад зах зээлд эргэлт буцалтгүй орж чадал чансаатай,бэл бэнчинтэй ,хэтэвч түрийвч түнтгэртэй , шийдвэр гаргагч,асуудал боловсруулагчдад ойр шадарласан,арга саам хайж ологчдод ашиг хонжоо гардаг болж эхэлсэнээс хойш гучаад жил өнгөрчээ. Хувьсгалаас хойш Хараа,Ерөө рүү хаа нэгтээ тоотойхон алт,нүүрс,шохой, чулуулгын гар аргын жижиг уурхайн ам байсан ч байгальд үзүүлэх сөрөг нөлөөлөл харьцангуй бага, цар хүрээ хумигдмал байсан шиг.Хөлийн уланд дэвсэгдэх,нүдэнд үзэгдэхтэй,үгүйтэй шавьж хорхой,нүсэр бие хаатай амьтан, араатнаас гойд онцлог нь ухаан,ухамсартайгаараа л... хүн ялгарах.Энэ аугаа төрөлх рефлексээ зориудаар сульдааж,ор тас гээж санаанд багтаж зүүдэнд оромгүй үг хэл удаж,хөдлөл хийх энүүхэнд болж. Говьсүмбэр аймгийн хувьд хожуу 1992 оноос 100 жилийн нөөцтөй, хүрэн нүүрсний ил уурхай ашиглаж эхэлсэнээс хойш аймгийн төвөөс 35 км-т байх Шивээговь сумын төв уурхайчдын тосгон болсон юм.Дулааны III, IV станцыг хангадаг,эдгээр станцуудад тохирч тэнцдэг. Домог зүйг нь хөөвөл эрт цагийн эрдэмтэн,мэргэдийн тайлж уншдаг судар бичигт, Өлзийт толгойн сүүдэр өглөөн ургах нарнаар гурав тэлэн уртсах зайд үзэгдэж харагдаагүй урт хар хорхой газар доогуур шурган орно гэх эсвэл Боржигины хурдан гүйдгээрээ мөнхөрсөн гүйдэг Гэндэн гуай Халзан уулын рашааны орчноос ид зуны халуунд тарваганы дошин дээрээс олон том хар чулуу хормойлж хариад ил тулганы галд нэмэрлэж урсахаа шахаж байсан тухай өнөө хэр ярилцах. Манай аймгийн нутаг дэвсгэрийн газрын хөрсөн дор өөр ашигт малтмалын илэрц,орд огт үгүй болохоор зарим аймаг, орон нутагтай жишвэлхарьцангуй сандаачсан юм багатай.Багатай гэснээс үүгээрээ бахархмаар..учир нь ойроос Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Дундговь аймгийн Баянжаргалан сум, Баянхонгор аймаг ер нь хаа сайгүй орвонгоороо хөрсөө эргүүлж тамаа цайтал шаналж байгаа газар дэлхийтэй орон нутгийг бодвол зөвхөн нүүрснээс өөр ашигт малтмал хөрсөн дороо хадгалаагүй нь аз гэж... харамлангаа бахархдаг гээд бод доо.

2004 оноос хайгуул хийж эхлээд улмаар ном дүрмийн дагуу ашиглалтын зөвшөөрөл авснаар үйл ажиллагаагаа эхлэхийн алдтайдтөрийн оролцоотой гох дэгээ, саад тотгор, эсэргүүцэлтэй нүүр тулж хэл амаа ололцохгүйд хүрч талцаж хагаралдаж, цаг алдаж,эв түнжин муудаж,эргэх эрүүл харьцаа суларч, итгэл үнэмшил дундалж жирийн иргэдийн мэдлэг нимгэн дээр дөрөөлж олон эшт үнэн бодитой мэдээллийн эх сурвалжаар хангалгүй нэг талыг барьсан бодлоо тулгах шахуу юм болж нэг талдаа Говьсүмбэр аймгийн төр, захиргааны байгууллагын ажлыг цөөхөөн тооны зарим нэгэн ТББ-ын сул сонгуультнууд сошиалаар залгуулах шахаж байсанд хачирхаж, халаглах хүмүүс захаас аван байлаа.

Саяын үндэсний хэлэлцүүлгээр ярианы гол сэдэв болж байгаа Өмнөговь аймгийн хувьд гэхэд стратегийн 3 ордтойн зэрэгцээ хайгуулын 108, ашиглалтын 99 зөвшөөрөлтөй тухай танилцуулж байсан. Аль ч уул уурхайд стратегийн,нөлөөллийн,нийгэм эдийн засаг,эрүүл мэндийн,хуримтлалын үнэлгээнүүд бүрдүүлсэн байх ёстой. Нийтлэлээ тэрлэж цөхөн сууж ахуй цаг дор Засгийн газар ил, шуурхай ажиллаж ард түмэн, байгаль эхээ хамгаалж үлдэх талд шийдвэрээ гаргаж Монголын газар хөрсийг доргиолоо. Уул уурхайн эртний түүхтэй Канад, Австрали гэж гадагшлахаа азнаж гарын дор жишээгээр ярьсан нь дээр санагдлаа.

“Уул уурхайн эрх зүй судлалын төв” ТББ-ын тэргүүн, эрх зүйч, судлаач Г.Сурахбаяртай санал солилцоход, зөвхөн нэг талд илүүтэй үйлчилж,мэдээллийн тэгш өгөлт, тэнцвэртэй байдлын эрэлтийг хангах шаардлагыг бодолцохгүй, олон түмэн ардыг үймүүлж,хормойд нь авалцсан галыг дэвж хөөргөдөх хандлагад гаршсан улсын арми бий болоод байгаа ч юи шиг.Дотор агзасхиймээр.Энгэр цээжээ ярж,элгэн халуун үгээ ээлж дугараагүй чангаар өгүүлж хавийн хүмүүсийг уриалан дуудаж,алтан амь ахархан насаараа дэнчин тавьж баймааж тэмцэгчдийн “дийлэнх цөөнх” нь хувийн эрх ашгаа дээдэлсэн байдаг нь нууц биш. Зарим нь тэмцлийн үр дүн гараагүй байхадшахуу хошуугаа эргүүлж,бурантгаа эвхэх нь халаг.

Ухаант өвгөд минь ус нутгийнхаа оноосон нэр усыг тохиолдлоор цэцэрхэж, сонсох чихнээ яруу сайхныг шигтгэх гэлгүйгээр оршин байгаа байрлал, орчны үзэгдэх бараа,харагдах төлөв байдлаас үүдэн зөн билгийн нэр өгдөг нь илт. Тухайлбал:Богдын Засгийн газрын үеийн Баатар, эх оронч Чүлтэм бээсийн харьяаны нутаг Тост, Тосон бумбын уул,нуруу орчны Алтан уул,Хөгшөө Шугшаа,Нэмэгт,Гилбэнт,Шарга морьт,Суварга эрдэнэ,Хөхөлзөх Бөхөлзөхийн говь,Хэрмэн цав, Наран даац гээдДорноговь аймгийн Зүүнбаянгийн хонхороор дамнуулаад ӨМӨЗОрны хойд хэсгийн өргөн уудам нутгийг хамрах Альшаа цөлийн тойрог нь дэлхийн гандуу эко бүсэд ордог юм байна.

Манай аймгийн тухайд ч гэлээ Алтад, Алтан тэвш,Ембүү чулуу,Баян булаг,Өвөр баянгийн ханангээд л жагсаавал бий, бий...Ер нь дүнгээрээ хамгаалах, хадгалах, нөөцлөх,хямгадахсан гэх өөриимсөг сэтгэл,язгуураараа эх оронч үзэл санааг нь буруутгаж яавч болохгүй үг,үйлдлүүд. “Хий үзэгдэл Европоор тэнэж явна..” гэдгийн адилаар ухсан болгоныг уурхай болгох гээд, уурхай болгоныг уут уутаар мөнгө болгох гээддайрч довтлох урдаас төлөвлөсөн, ардаас түлхсэн эсэргүүцэл, хөдөлгөөн, довтолгоонуудын цаад зорилго нь энэ талаармэдлэг цулгуй, мэдээлэл хомс, ухамсар мөчид хүмүүсийн бөөгнөрлийг бүрдүүлж уриалан дуудах,турхиран өдөөх,хутган үймүүлэх зэргээр бүтэл нь хазайсан бодлого төлөвлөлттөй байдаг нь нууц биш юм.Төрийн болон эрх баригч намын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогын чанартай зорилтуудыг хэрэгжүүлэх, стратегийн орд газрын жагсаалтад багтсан уурхайн үйл ажиллагааг гацааж аахар шаахар тайлбар сэлтээр хугацаа хожих нүүдэл хийх нь хэсэг бүлэг хүмүүсийн хувийн тоглолт,бусдад хүртэхгүй олз омгийн төлөө байдаг нь өнөөдөр нэгэнт тов тодорхой сонирхсон, сонирхоогүй хэнд ч бол...

Монгол ярианы хэлэнд аливаа ацан шалаанд орох, ааг зааггүй гацах,эх адаггүй маргаан үүсэх,ор үндэсгүй эх сурвалжид суурилан хий хоосон цэцэрхэх,илт гүтгэх энэ, тэр зохисгүй ажиллагаа,үг яриа, хэл амыг эцэслэх, гаргалгааг харах,эв зүйд нь оруулах, алтан дундажийг нь олж жин банг нь тааруулахыг “нэг талд нь гаргах” гээд байх шигээ.

Аливаа маргаан мэтгэлцээн дагуулсан хэл яриаг нэг талд нь гаргаж, нэг тийш нь болгоход хууль эрх зүйн мэдлэг боловсрол, хууль хэрэглэх чадвар гойд амин чухал.Яагаад уул уурхайн сэдэв болохоор л хэрүүл тэмцэл шүүх хууль хяналтын байгууллагадаа тулдаг вэ гэхлээр сөрөг торон сүлжээнд орооцолдсон,эко систем хөндөхгүй хадгалах зарчимтай харшилсан, эдийн засаг, төсөвт суух орлогоо “урьдчилгаа” болгосон,уурхайн хаалтын төлөвлөгөө нээлтээсээ эхэлдэг дэлхийн практикийг мэдсэн ч үл ойшоох,хууль хэрэгжүүлэх орон нутгийн тогтолцоо байхгүй, ан амьтан, шавьж хорхой,өвс ургамал, хөрс шорооны судалгаанаас бүрэлддэг хуримтлагдсан нөлөөллийн үнэлгээний талын асуудлыг ор тас орхигдуулсан эрүүл бус уул уурхайн давалгааллын өмнөөс сөрөн баттай зогсох хүчин байхгүй байгаа нь өнөөгийн төр засгийн төв, орон нутгийн байгууллагуудын сулрал, хүчгүйдэл, уул уурхайн асуудлаар мэргэжлийн талаасаа ярьчих хүнгүй байгаа байдалтай холбоотой бус уу...

Доогуур ард түмэн өөр хоорондоо яаж мэтгэлцэж, эргэн уулзах нүүргүй болтлоо нэр хоч зүүж,барьсан муна шийдэмгүй ч өвөр зуураа цусгүй дайн тулаан өдөөж байгааг зөнд нь орхиж Засгийн газар, холбогдох төрийн яамд,мэргэжлийн салбарын байгууллагуудад төрийн нэрээр ажиллаж, төсвийн хөрөнгөөр цалинжиж байгаа эрхэм мэргэжилтнүүд, улсын зэрэглэлтэй байцаагчид ажраа нь үгүй мэт эл хуль суух нь нэн харамсалтай хэрэг.

Улс төрийн сонгуулийн бялуугаа хувааж хүртэх цагаасаа эхэлж яаж намын бодлого төлөвлөлтийг өөрт ашиг хонжоотой л бол яаж ч хагалан бутаргаж түйвэргэсэн хамаагүйдээ тулж, талцан хуйвалдахыг, нэг суудал дээрээ хэд хөлбөрөн холбирч болдогийг,хормын зуур улаан нүүрээ хэдэнтээ сольж чаддагийг,намын томилгооныширээ тохойлдож,сандал өнцөгдөгсөд өнгөтөөр нь өргөн олон сонгогчиддоо үзүүлж, яаж шүү тамгагүй төрд хүчин зүтгэж болдогийн амьд жишээ болж байгаа билээ. Аливаа эргэлзээтэй маргаантай ажил, асуудалд төрийн эзгүйрлийг ингэж дэлгэх ямар хэрэг байна даа, та минь...

Дээрээс хамгаалах, дэргэдээс халамжлах төртөй гэсэн өег сэтгэлтэй, Монгол ах дүүс өөр хоорондоо аялгуут сайхан эх хэлээрээ аядуу билэг ерөөлийн үгээ хэлэлцэж, хүн хүндээ нөхөр ариун журмыг чандлан, хэзээ цагт маргаашийн итгэлтэй, эв найр,эв гав, эв түнжин амин хэрэгтэй болсон цаг болохыг анхаарч уурхай байтугайн сэдвээр учир зүйгээрээ явцгааяа.



Говьсүмбэр аймаг. Сэтгүүлч Боржигин Дарханхүүд овогт Төмөрийн Болдбаатар

2019-08-15

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen